
МОХ-ноос ирэх хичээлийн жилд нийтийн тээврээр үнэгүй зорчих оюутнуудын эрхийн карт, наалтны захиалгыг өнөөдрөөс авч эхлэх юм байна. Жилийн жилд оюутнууд виза карт, наалтаа авч чаддаггүйгээс нэлээд удаан хугацаанд мөнгө төлж нийтийн тээврээр зорчих болдог. Тэгвэл энэ удаа эртнээс картын захиалгаа авснаар оюутнуудад хүндрэл учрахгүй болно гэж үзэж байгаа юм байна. Оюутнууд сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан виза карт, наалтаа захиалах боломжтой бөгөөд бүтэн жилийн картын үнэ 1700 төгрөг, наалт 4200 төгрөг байх гэнэ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ