
Британийн
Sunday Times сонин хөгжмийн ертөнцийн хамгийн чинээлэг залуу одыг нэрлэжээ. Тус сонины гаргасан тооцоогоор Аделийн дансанд 30 сая фунт стерлинг буюу 46 сая ам.доллар байгаа аж. Түүний араас Шерил Коул 14 сая фунт стерлингээр, Леона Льюис удаах байрт орсон аж.
Дуучин Адель хөрөнгө мөнгөнөөс гадна хэдэн арван шагналыг богино хугацаанд авснаараа бусдаас ялгарч байгаа юм. Тэрбээр “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Грэмми” зэрэг нэр хүндтэй шагналуудын эзэн болсон билээ.
Дашрамд дурдахад, Британийн хамгийн баян хөгжимчнийг сэр Пол Маккартни 680 сая фунт стерлингээр өрсөлдөгчгүй тэргүүлжээ.
Д.Нараа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ