С.Хүрэлбаатар: МИАТ тасалбарын үнийг нэмэхгүй
2013-05-16

МИАТ компани өчигдөр "Боинг 767-300ER" онгоц хүлээн авсан билээ. Уг онгоц энэ сарын 22-25-ны хооронд Сөүлийн чиглэлд анхны нислэгээ хийх юм. Үүнтэй холбогдуулан зарим хэвлэлээр “МИАТ тасалбарынхаа үнийг нэмнэ” гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар МИАТ компанийн дэд захирал С.Хүрэлбаатараас тодрууллаа. . -Шинэ онгоц авсантай холбоотойгоор МИАТ тасалбарынхаа үнийг тодорхой хэмжээгээр нэмнэ гэх мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ? -Өчигдөр манай хамт олон шинэ "Боинг 767-300ER" загварын агаарын хөлгийг хүлээж авлаа. Энэ үйл явдалтай холбогдуулан хэвлэл мэдээллээр янз бүрийн таамаглал явж байна. МИАТ тасалбарынхаа үнийг нэмэхгүй. Харин нэгдүгээр зэрэглэлийн цөөн тооны суудлын тасалбартаа бага зэрэг өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Энэ үнэ бусад зэрэглэлийн тасалбарын үнэд нөлөөлөхгүй.  . -Нэгдүгээр зэрэглэлийн суудлын тасалбарт дунджаар хэдэн төгрөгийн өөрчлөлт орох вэ? -Одоогоор хэдэн төгрөгийн үнэ тогтоохыг шийдээгүй байна. Энэ бол яригдаж байгаа асуудал. Хэрэв тасалбарын үнэд өөрчлөлт орвол бид нэгдсэн журмаар мэдээлэл өгнө. Бид эхний ээлжинд үйлчлүүлэгчдээсээ судалгаа авна. Нэгдүгээр зэрэглэл буюу бизнес ангиллын 25 суудал бүгд ор болж тэнийдэг зэрэг орчин үеийн агаарын хөлгийн стандарт болгоныг шингээж бүтээсэн. Шинэ онгоцтой болсноор компанийн ашиглалтын зардал үлэмж буурах давуу талтай.  . -"Боинг 767-300ER" онгоцны санхүүжилтийг хаанаас гаргасан бэ? -"Боинг 767-300ER" онгоц нь 114 сая долларын өртөгтэй бөгөөд санхүүжилтийг "Чингис" бондын мөнгөнөөс гаргаж байгаа. Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
MONGOL HUN:
ineedtein gants ongots avchaad boon yum
2013-05-16
Макс:
Хуц үхэр монголчуудаа, аятайхан байгаараа
2013-05-16
zezeg:
niclegin unig irexeecn ömn nemcheed nemexgui geed yriad baigaa ym biscuu.öngorcon jil berlin ulaanbaatar 980 .aac 1-300 tögrog baican bol odoo 1.680cay 680 geed miat kompan xödlöxgui bain scudee uniin taripig neteer chölöötei xaruulj oruulj ögööch
2013-05-16
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-16
Макс:
Хуц үхэр монголчуудаа, аятайхан байгаараа