Н.Алтанхуяг: Нийслэл ажлаа хий
2013-05-16

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн  Засгийн газар нээлттэй бодлого барьж байгаа. Тиймээс сард нэг удаа сэтгүүлчидтэй уулзаж,  тухайн сард болсон онцлох үйл явдал, шаардлагатай  мэдээлэлд хариулт өгдөг байсан. Сар гэдэг их удаан хугацаа юм байна. Сарын дараа уулзах нь цаг үеэсээ хоцорч байна гэж үзсэн тул долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт 30 минутын уулзалт зохион байгуулж байхаар боллоо. Ингэснээр өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг цаг алдалгүй дүгнэж, цэгнэх боломж илүү ихээр нэмэгдэнэ гэж үзлээ.

. Өнгөрсөн долоо хоногт онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. Нэгд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи болон Хойд хөршийн “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунины айлчлал,

Хоёрт, дутуу баригдсан орон сууцны барилгуудыг босгохын тулд 380 тэрбум төгрөгийг гаргахаар болсон.

. Гуравт, гадаадад суугаа монголын бүх элчин сайд, консулын газруудтай цахим уулзалт зохион байгуулсан. Монголчуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах, экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гарцыг судалж тодорхойлох, тухайн улсдаа шинэ, шинэлэг зүйл юу нэвтэрч байгааг цаг алдалгүй мэдэж байх зэрэг асуудлаар ярилцсан.

Дөрөвт, Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийн гэсэн Боинг 767-300ER онгоцтой боллоо.

Тавд, өнөөдөр Монгол Улсаас экспортлон гаргасан газрын тос “Монгол 93” шатахуун болон эргэн ирж, хэрэглэгчдийн хэрэгцээг хангадаг болно” гэлээ.

Энэхүү товч мэдээллийн дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тухайлбал, “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунины айлчлалын үр дүн, барилгын салбарын 8 хувийн хүүгийн асуудал, 380 тэрбумын санхүүжилтээр орон сууцны хичнээн барилга барих, хаврын тариалалт, сургууль, цэцэрлэгийн асуудлаар барьж буй бодлого зэрэг олон асуултад хариулт өгсөн юм.

. Мөн Амгалангийн Дулааны цахилгаан станц хэзээ баригдах вэ, газрын маргаантай асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуултад “Би дөнгөж сая Эрчим хүчний сайд Сономпилтэй ярилцлаа. Засгийн газрын шийдвэр гараад хоёр сар болж байна. Гэтэл станц барих боломжгүй газар төлөвлөгөө гаргачихаад газрыг нь чөлөөлөх 36 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо яриад явж байна. Хотын дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Хамаг газраа зарчихаад хотод хэрэгтэй нэг юм ч барих зай алга болсон байна. Нийслэл ажлаа хий гэж хэлмээр байна” гэсэн хариулт өгсөн.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар ажлаа аваад жил ч болоогүй байна. Гэтэл биднийг 8-9 жил ажиллачихсан юм шиг үүрэг хариуцлага их ярих болжээ. Бид ямар ч байсан эхнээс нь засч залруулаад явж байна” гэлээ.

.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
xxxx:
demjij bna 36 terbumiig huuchin garuudaas aviya ajillaj ajillaj tolson heden togrogiin tatavaraa nohduudiin idsen mongnii toloosond tolmoorgui bna
2013-05-17
zochin:
dulaanii stancaa hurdan bariasai neg l odor hundrel garah magadlal ondor ene olon oron suuc shineer barigdaj bhad cahilgaanii achaalal mash ihseh baihdaa negent tolovloltgui yavsan ni oilgomjtoi bhad zasgiin gazar ni gazar cholooloh mongoo ogvol taarna
2013-05-17
zo11:
altankhuyagaas oor yardag khun baidaggui ymuu. yam salbariinkhaa Khiisen ailing khamaad Baakhan ajil khiisen khun bolokh ym. ene zasag ikh l dooshoo orj dee. 7 khonogt bish odor bolgon yarj uureg ogch baival ikh sain bn.
2013-05-17
9911:
НЭЭРЭЭ ӨӨРӨӨ АЖЛАА ХУУЛИЙН ДАГУУ ХИЙ. ХУУЛДИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ХЭРЭГГҮЙ БАЙХАА ҮР ДАГАВАР НЬ ИХ МУУ
2013-05-16
chi uuruu ajlaa hii:
chii uuruu ajlaa hii
2013-05-16
9911:
НЭЭРЭЭ ӨӨРӨӨ АЖЛАА ХУУЛИЙН ДАГУУ ХИЙ. ХУУЛДИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ХЭРЭГГҮЙ БАЙХАА ҮР ДАГАВАР НЬ ИХ МУУ
9911:
36 ter bumiig huuchin hotiin udirdlaguudaas garguul
2013-05-16
xxxx:
demjij bna 36 terbumiig huuchin garuudaas aviya ajillaj ajillaj tolson heden togrogiin tatavaraa nohduudiin idsen mongnii toloosond tolmoorgui bna
Tuya:
niisleliin huuli busaar vasan tom gazruudiig butsaaj avmaar baina avilgaar avsan gedeg ni todorhoi l baigaa shdee
2013-05-16
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-16