СЕХ фэйсбүүк, твиттерчдыг хууль зөрчихгүй байхыг сануулжээ
2013-05-16

СЕХ-ны дэргэд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих хэвлэлийн зөвлөл байгуулагджээ. Тус зөвлөл нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран сурталчилгаанд хяналт тавихаар болжээ.

Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараах, фэйсбүүк, твиттерээр нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох зэргээр сонгуулийн тухай хууль зөрчвөл хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэдэн сараар цуцлах, мөнгөн торгууль ногдуулахаар болжээ. Энэ тухайгаа фэйсбүүк, твиттерчдэд илүү анхаарахыг  сануулжээ.

Хэрэв хууль зөрчвөл, хувь хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нугалсантай тэнцэхүйц, харин нэр дэвшигч, сонгуулийн байгууллагын ажилтанд 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, нам, хуулийн этгээдэд 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
tiim:
songuuliin s-gaagaa hiisen ebeg shiitgiieee
2013-05-17
catch me:
if you can
2013-05-17
bolioch:
ХҮНИЙ ЭРХИЙГ ИНГЭЖ ХААЖ БОЛОХГҮЙ ЭЭ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ СОДНОМЦЭРЭН ГУАЙ, НАМЫН УДИРДЛАГЫН ГАР ХӨЛ МИНЭЭ
2013-05-17
kuka:
Zovhon songuuliin surtchilgaa ch bus deerh 2 saitiig ashiglahdaa manaihan mash bolgoomjtoi baih heregtei. Ger byl, dongoj torson hyyhdiinhee zurag geed tavihgyi yumgyi tavisan baidag. Yu hiij yaj baigaa bygdiig chin endees haraad dygnelt hiih bolomjtoi.
2013-05-17
xaxaxa:
fake accounttai huniig yaj barih yum bol
2013-05-16
oilgomjgui:
uulni ingej bolohguil yumsan yu hiisen gej tedniig ingetlee hamgaalj baigaag oilgohguine ner devshigchided l hynalt tavimaar bnadaa
2013-05-16