Монгол бичиг соёлын өдрийг тэмдэглэлээ

Мөн Сайхан сумын сургуулийн 200 гаруй сурагч, уран бичлэг сонирхогчдод монгол бичгийн бийрийн тигийн хичээлийг уран бүтээлчид, хэл бичгийн мэргэжилтэн багш нар заасан ба Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хамт олны хүсэлтээр тус үйлдвэрт очиж монгол бичгийн талаар сургалт явуулж, монгол бичгээр тэдний санал болгосон үгсийг бичиж дурсгав.
Уг өдөрлөг нь үндэсний бичгийнхээ хэрэглээг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болж, сурагчдын эх хэл, монгол бичгээ сурч мэдэх хүсэл сонирхлыг төрүүлэх, монголоороо бахархах сэтгэлийн галд цучил нэмсэн, цаашид бусад сумдад үлгэр авахаар ажил болсон байна хэмээн Ерөнийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ