ЭЕШ-д 750 дээш оноо авбал сургалтын төлбөрөөс чөлөөлнө
2013-05-20

  Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан билээ. Төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувь, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлөх аж. Мөн элсэгчдийн арваас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтлахаар болжээ. Тиймээс багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан байна. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин
Оюун:
Маш зөв шүү. Ирээдүйгээ бэлтгэх талаар санаа тавихгүй бол одоогийн ажилд орж байгаа хүүхдүүдийн ухамсар, юманд хандах хандлага нэг л биш болсон байна.
2013-05-21
fgdgfdgfg:
Vagsh volno gesen songolt vol vuh nasaaraa yaduu zuduu vaina gesen songolt uchraas sul doroi humuus l vagshiin surguul'd ordog shuu dee.
2013-05-20