Эхнэрийн ченжүүд
2013-05-22

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд 6128 монгол эмэгтэй гадаадын иргэнтэй гэр бүл болжээ. Үүнээс 80 орчим хувь нь 18-25 насны охид, эмэгтэйчүүд харин гэрлэж байгаа гадаадын иргэд (70 хувь нь солонгос) нь 35-60 насныхан. Мэдээж гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 95-97 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Энд харьд одсон дээрхи 6000 гаран эмэгтэй маань хилийн цаана байх  заяаны ханьтайгаа хэрхэн учирч хайрлаж дурлан нэгэн насны амьдралаа хамт өнгөрүүлэхээр шийдсэн тухай сонирхуулья.

.

Яг үнэндээ тийм сайхан хайр дурлал учралын түүх гэвэл энд үнэндээ бичих зүйл бага байна. Ихэнх нь тавилангаараа танилцаж учраагүй, найз нөхөд болон гэр бүлийн хэн нэг гишүүнийхээ санаачилгын дор зуучлалаар гэрлэсэн байдаг. Гэвч тэр бүсгүйг энд буруутгах аргагүй. Хайр сэтгэлгүй бүр огт танихгүй хүнтэй хатуу гэрээ болзлын дор гэрлэхдээ өөрийгөө гэхээс илүүтэй нэг гэрт ажилгүй бие биенээ харан тойрон сууж, арай гайгүй яваа нэгнийгээ татаастай амьдардаг хэдэн ах, эгч дүү нараа араасаа чирэн гарах боломжийг харсан байдаг. Энэ нь өнөөх л ажилгүйдэл ядуурал, нийгэмдээ амьдралдаа сэтгэл дундуур байх цөхрөл гутралаас үүдэлтэй. Үүн дээр мэдрэмжтэй хөдлөж мөнгө олох зорилгоор бий болсон зуучлалын алба нэртэй “эхнэрийн ченжүүд”  мөөг шиг олноор бий болсон. Энэ зуучлалын  алба гэх  газар очвол юун алба байхав ерөөсөө л нэг хэл амтай амтай хүүхэн, солонгос нөхрүүдийн нэрийн жагсаалттай сууж байдаг. Ирсэн бүсгүйн талаар анхааралтай судалж ярилцаж, асуулт тавиад өөрийнх нь ядуу байх, ардаа хэл ам хийх татлаа түлхээ багатай байх, их өндөр боловролгүй байх  гэх мэт үндсэн шаардлагад тэнцэж байвал тэгсгээд мөнгөний яриандаа ордог. Тэднээс амьдралын бололцоотой боловсрол хэл устай хэдэн эмэгтэй танайхаар зуучлуулан гадагшаа бэр болон “ехпортлогдсон бэ” гэж асуувал бараг л юу гэж тийм хүн гадаад хүнтэй гэрлэхэв дээ л гэж гайхах байх. Тэгэхээр дээрхи 6000-д ямар бүсгүйчүүд маань гарсан бэ гэдэг нь ойлгогдоно.

.

Харин харьд одсон монгол бэр маань хүний газар хадамд очиход нь юу хүлээж байдаг вэ. Яг үнэндээ анх зуучлуулж байхдаа их сайхнаар төсөөлсөн байдаг. Солонгос драмууд дээр гардаг шиг зөөлөн дуутай цэвэрхэн “гоонж” хослуулсан, үсээ гийлдсэн соёлтой дөлгөөн зантай цэвэрхэн цагаан царайтай аятайхан Хангүг эр тосоод л. Хадмууд хүрээлэн шаагилдаж бэлэг сэлтээр булаад ч юм уу. Харамсалтай нь ихэнх тохиолдолд өөр дүр зураг угтдаг. Ер нь Солонгост амьдрах, орших шалгуур их өндөр л дөө. Сайн боловсрол эзэмшсэн нэг бол сайн бизнестэй хөл дээрээ баттай зогсож байж гэр бүл зохиож аятайхан таалагдсан бүсгүйтэйгээ гэрлэнэ. Ингэж чадаагүй буюу өдөр тутмын ажлын их дарамтнаас стресст орсон, зан харьцааны доголдолтой “сөжү” нэлээн залдаг болсон нөхдүүд л гоонь явна.

 .

Тэд зуучлах албаар монголоос эхнэр “авчируулна”. Гэр бүл болно гэдэг гадны оронд байтугай өөрийнхөө эх оронд элбэг хангалуун байхад ч авч явахад төвөгтэй харилцаа гэдэг. Гэтэл эцгийн эрхт ёс Кунз буюу эмэгтэй хүнийг дорд үзэх хандлагатай  Солонгос оронд бэр бууж сэтгэл тэнэгэр явах гэдэг тийм амар биш. Гэхдээ л энэ бүхнийг давж гарахаар 6000 хол гарсан бусгүйчүүл гараад явчихсан байна. Эндээс зуучлалын алба нэртэй эхнэрийн ченжүүд багагүй ашиг халаасалсан. Зуучлагчид гэрлэлтийн дундаас ашиг олж, зөвхөн мөнгө өгсөн талын эрх ашгийн талд гэрээг хийж  хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг. Мөн гэр бүл зуучлалд их хэмжээний мөнгө яригддаг тул эхнэр нэрээр “амьд барьцаа” болж нөхөр болон хадмуудын хүссэнээр байх болж сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл, дарамтад өртдөг нь үнэн. Үүнийг “эхнэрийн ченжүүд” сайн ойлгож байдаг. Гэхдээ л өө дажгүй ёстой сайн хүн таарлаа гээ л явуулчихдаг мөсгүй улс.

 .

Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ аз сорьсон бизнес гэрлэлтээс бүсгүйчүүд маань татгалзах болсон байна. Гадаад хүнтэй гэр болох нь тухайн үедээ ажилгүй ядуу амьдралаас гарах нэг шинэ гарц болж харагдаж байсан. Тэгэээд ч зөвхөн мөнгөний өгөө авааны харилцааг зохицуулсан гэрээгээр тухайн улс орон, үндэстэн ёс заншлийн талаар тун бага мэдлэгтэйгээр яаран гарч олон  бэрхшээлтэй  тулгардаг байсан байх. Гадаадын иргэнтэй, ялангуяа Солонгос иргэнтэй гэр бүл болж байгаа иргэдийн асуудлаар зарим ТББ гэрлэхээс нь өмнөх сургалтад хамруулах ажлыг 2008 оноос зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байна гэжээ.  Ийм сургалтад хамрагдсан Солонгос иргэнтэй гэр бүл болох гэж байгаа зарим эмэгтэйчүүд тухайн улсын хууль, дүрэм, ёс заншил болон гадаад бэрийн амьдралын асуудлаар зохих мэдлэгтэй болмогцоо гэрлэх шийдвэрээсээ татгалзсан тохиолдол гарсан аж. Тухайлбал, сүүлийн хоёр жилд гадаадын иргэдтэй, ялангуяа БНСУ-ын иргэнтэй гэрлэсэн иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй  байна. Гадаадын иргэдтэй гэр бүл болсон монгол иргэд 2007 онд 972 байсан бол 2010 онд 469 болж, хоёр дахин буурсан тоо судалгаа гарчээ. Энэ бол үнэхээр сайн мэдээ.

 .

Нэгэнт шийдээд хүний газар одсон бусгүйчүүдээ бид муулах, гадуурхан хандах хэрэггүй юм. Харин эх орондоо эр нөхөр гэр бүлийнхээ хамт ирж амьдрахыг уриалцгаая.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
hutsagch:
solongosoor amisgalj style ni hurtel so bolchihood uzej bgaa Kino ni hurtel bugd so tegeed l ih muulah ymaa
2013-05-24
zochin:
odoo yahaw dee. udalgvi uilj unjaad gadaad dotoodiin saituudaar bichleg ntr tawigdaad l. erliiz hurliiz haltar hvvhdvvd daguulaad mongol ruu tsuwarna biz. hashirahgvi hvmvvs shvv dee. amid jishee zunduu bhad ayatungaa, enhmaa geed l
2013-05-23
тунгаа:
өөрсдийгөө гүйж очоод зарчихаад дараа нь гоншигноод гүйгээд ирдэг манай одооны охидууд ямар үнэ хүндээ алдаа вэ
2013-05-23
Ugaasaa:
Ugaasaa l todorhoi hunii naimaa sh dee medseer bj....
2013-05-23
гэр бүлийн ченжийн зар:
Зартай алуурчин, хар тамхичин, бас зодож нүддэгээрээ алдартай гадаадын хүнд гаруудтай танилцуулна.Дээрээс нь зуучилсаны бонус авна.Дахин дахин гэрлэвэл шимтгэлтэй. Харин ямар нэгэн хариуцлага хүлээхгүй шүү. Сонголтоо зөв хийгээрэй.
2013-05-23
Zochin:
Ayatungaagiin araas oroh ni ldee. Nasaaraa neg novshiin zarts bolj amidrah tiim saihan l baidiin baihdaa!
2013-05-23
өмхий Со:
Орос монгол 2т их дэлгэрсэн хүний наймаа.Хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг иргэдээ огт хамгаалдаггүй улс гэдэг нь эндээс харагдана,Харин одооноос хууль мөнгөний дээр гараад ирэхээр арай дээрдэх байлгүй дээ.Өмхий Со нууд манайхныг хахуулиар ажилдгийг сайн мэдэх учраас зүйл бүрийн хууль бус ажил хийж байна.Тэр Кароке нэртэй со нууд ордог нууц янхны газрууд байна.Эзнийг нь мадам нөгөөдүүлээ агаши ч гэл үү нэрлэчиж тэгээл эгнүүлж зогсоож байгаал сонгож аваад явдаг гэж байгаа
2013-05-23
Zochin:
Ayatungaagiin araas oroh ni ldee. Nasaaraa neg novshiin zarts bolj amidrah tiim saihan l baidiin baihdaa!
zocin:
iim gazruudiig haa huuli shuuh haa bainaa
2013-05-23
mongol hun:
oyungerliig nohortein zailuul zaluus duuraij baina
2013-05-22
зочин:
Гадаадын узэж, хараагуй, танихгуй хунтэй зуучлалын гэр бул болгоно гэдгийг хуулиар тас хорих хэрэгтэй. Тэр бол хун худалдах наймаа гэдэг нь тодорхой.
2013-05-22
ББББ:
ХҮНИЙ НАЙМАА ШҮҮҮ ДЭЭ.
2013-05-22
haha:
sh**l sonin sanagdchlaa
2013-05-22
UUUUU:
huurhii manai heden maanag huuhnuudiin hed ni so d uitgarlaj suudag bol esul uitgarlah ch zavgui udur 'shuniin' ajildaa zutgej yavdag bol
2013-05-22
bolor:
archaagui adgiin belen hool goridson moroodliin huuhnuud l omhii gologdol sotoi suuj zovdog yumaa hohinee mongol zaluug dutuu unelvel
2013-05-22
bolor:
omhii solongos hereggui hunii hoguud
2013-05-22
bolor:
omhii hogiin solongoSTOi suuj bui erguu huuhnuud mongoloos neg mor zailaarai
2013-05-22
мэжээ:
энэ чинь жинхэнэ хүний наймаа ш дээ түүнээс биеээ үнэлсэн нэгнийг хүний наймаа гээд балайраад байдаг
2013-05-22
1234134:
Hair setgeliig gereegeer hiih uu? iostoi genet asuudal chine ter shte. Odoo ene hunii naimaa hiideg garuudiig boliulmaar ium a. ger bul zuuchilna ch geh shig. ene bol jinhene hunii naimaa. er ni eh orondoo amidrahad yaachaad baina.
2013-05-22
Mongol:
Unen bich jee. Solongosiin teneg savangiin duuri uzseer bgaad uhaan sanaa ni samuurchihsan uls daa
2013-05-22
zochin:
manai emegteichuud hashirdaggui uls doo
2013-05-22
unendee:
buruu yrailaga bna daa.
2013-05-22
zocin:
iim gazruudiig haa huuli shuuh haa bainaa