МСҮТ-д элсэгчдийн шалгалт ирэх сард болно
2013-05-23

Эрчим хүч, геологи, уул уурхай, барилгын салбарт мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Налайх дүүрэг дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд “Мэргэжил сурталчилах өдөрлөг” боллоо. Сургуулийн үйл ажиллагааг нийтэд сурталчилах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад  мэргэжлээ  зөв  сонгоход  нь дэмжлэг  үзүүлэх зорилгоор уг өдөрлөг зохион байгуулагдсан аж.

2013-2014 оны хичээлийн жилд барилгын засал чимэглэлч, барилгын мужаан, барилгын цахилгаанчин, авто машины засварчин, хүнд машин механизмын засварчин, хүнд машин механизмын оператор, өрмийн машинч, гагнуурчин, тогооч, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, метал боловсруулах суурь машины оператор, барилгын сантехникч, агаар сэлгэлт халаалт хөргөлтийн тоног төхөөрөмжийн угсрагч, дулааны цахилгаан станцын цахилгаан тоноглолын засварчин, өндөр хүчдэлийн монтёр зэрэг мэргэжлээр элсэлт авч мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Ингэхдээ мэргэжил эзэмшүүлэх нэг жилийн сургалт болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2.5 жилийн сургалтанд элсэгчдийн шалгалтыг ирэх зургадугаар сарын 10-ны өдөр 10.00 цагаас авч, бүртгэл 11-ний өдрөөс эхлэх аж.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин