Зүүн салааны замыг нээлээ
2013-05-23

  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэх, цааш үргэлжлүүлэн 1.2 км авто зам шинээр барих ажлын хүрээнд Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүрэх 2 км авто замын хучилтын ажлыг гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээжээ. Уг замын ажлыг 3.1 тэрбум төгрөгийн өртгөөр он дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Нийт ажлын явц 45 хувьтай байгаа юм байна. Цаашид энэ сарын 25-наас ирэх сарын 20 хүртэл Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 км авто замыг хэсэгчлэн хааж хучилтын ажил хийх аж. Мөн долдугаар сарын 1-9-ныг хүртэл Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэл 1.6 км авто замыг хааж хучилтын ажил хийхээр төлөвлөжээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
galaa:
Hiisen buteen baiguulaltaa gamtai edelj heregleerei...mongolchuud mini...
2013-05-24
Анхааруулах нь:
Жолооч нар маш болгоомжтой явахгүй бол хүүхэд, хөгшид дайрваа. Хурд хэтрүүлж байж
2013-05-23