“Ирээдүйн түмэн хурд 2013” болно
2013-05-24

“Ирээдүйн түмэн хурд 2013” хурдан морины уралдаан ирэх сарын 2-ны өдөр болох юм. Тус уралдаанд тоосоо өргөхөөр 100 гаруй даага, 40 шахам шүдлэн бүртгүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр шүдлэнгийн түрүүг 7500 ам.доллар, алтан медаль, аман хүзүүг 5000 ам.доллар, мөнгөн медаль, дараагийн гурван байрыг 2000-3000 ам.доллар, хүрэл медаль, өргөмжлөлөөр байлах юм байна.

Энэ жил хамгийн их шагналын сантай уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбооноос Цагаан хөтөлд явуулахаар товлож байсан. Гэвч хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүй хууль бус уралдааныг зогсоох зорилгоор 2013 оны гуравдугаар сарын 26-наас зургадугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулахыг хориглосны дагуу хойшлуулаад байсан юм.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин