
Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлолт хийж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчид өчигдрөөс эхлэн ажил хаялт зарласан байна. Учир нь монгол ажилчид сүүлийн нэг жилийн хугацаанд цалингаа нэмэгдүүлэх, ажлын хоногоо багасгах зэрэг шаардлага тавьж байгаа ч одоог болтол ямар ч шаардлагыг нь хүлээн авч биелүүлээгүй юм. Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын дундаж цалин 1000 ам.доллар байхад тус компанийн Монгол ажилчдын дундаж цалин 300-400 ам.доллар аж. Мөн 40 хоног төмөр контейнерт амьдарч 20 хоног амардаг юм. Тус компанийн зүгээс он гараад цалин нэмсэн гэх боловч 7-10 ам.доллар нэмсэн нь ийнхүү ажилчдыг ажил хаялт зарлахад хүргэжээ.
Дашрамд дуулгахад, ажил хаялт зарласан ажилчид бүх цооногоо хаана гэсэн боловч 50 цооног ажиллуулахгүй бол "Петрочайна Дачин Тамсаг" компаниас манай улсад нийлүүлэх Монгол 93 шатахууныг нийлүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ