Титаник хагацал
2013-05-28

Хоёулаа харья даа, сарын дараа эргэж ирээд хэвтэнэ ээ гэж хэлээд 2 сарын настай болсон ханиа эмнэлгээс авч гарахдаа, ор олдохгүй байна гэж үнэнийг хэлж чадаагүй ээ гээд шүд зуун нулимсаа залгих найзыгаа өрөвдлөө. Сайн боловсролтой, өөрийн бизнестэй, под хийсэн мөнгөтэй, улс төрд орж хэн нэгний гутал тослохоос татгалзаж өөрийнхөөрөө амьдарч ирсэн найз маань үхлийн өмнө хүчгүйдсэн үү, ядарсан үед төрийн үйлчилгээ ямар холыг мэдэрч гутарсан уу гэдгийг нь ялгахыг хичээж түүний дотор эсгэсэн яриаг сонсож суулаа.

.

Зургаан сарын өмнө ханийнх нь хүзүүн дээр нь нэг бондгор зүйл гараад алга болж, дараа нь хавагнаж, өвчин даамжирч янз бүрийн оношоор явсаар Хавдрын үндэсний төвд очиж шинжилгээ сорил өгөхөөр болж. Төдөлгүй булчирхайн хавдар болох нь тогтоогдож хэвтэх шаардлагатай гэж. Оношоо зөв олох гэж эмнэлэг хэссээр алдсан энэ хугацаанд хүн нь бүр дор орж, хөлөөрөө явж чадахаа болин дээш доош өргөж тэвэрч зөөдөг болжээ. Тэгтэл ... сэтгэлээ бариарай... танай хүн 4-р үедээ орчихож хоёр сарын л хугацаа байна. Бид авмаар л байна, даанч ор алга. 6 сарын дараа ор гарах байх гэсэн гэнэ. Нэмж юу хэлэх билээ.

.

Энд нэг ханиадны тухай, дүүргийн эмнэлгийн ор хүлээдэг хүнд сурталын тойргийн тухай яриагүй. Сүүлчийн гэх шатандаа орсон 2-3 сарын настай хүмүүст, ор алга 6 сарын дараа ирж хэвтээрэй гэж галзуу хүн шиг юм хэлж суугаа эмнэлгийн ажилтныг найз маань зүхээгүй. Харин ямар ч танил талгүй, мөнгө ч үгүй бололтой нэг өвгөн хэдхэн сарын настай болсон хөгшнөө тэвэрч хонгилд хэд хоног суусаар ор олдохгүй гэдэгтэй эвлэрчихсэн эмгэнийхээ санчигийг үнэрлэн харья даа гэснийг харахад үнэхээр өрөвдөлтэй, сэтгэлд нь арилахгүй зураглал болж үлдсэн тухай ярьсан. Яг л “Титаник” кинонд үхэлтэй эвлэрээд хамтдаа дуусахаар шийдсэн хоёр хөгшин шиг санагдсан шүү гэлээ. ...Уучлаарай, хөөрхий тэр хоёр хэзээ ч хэвтэхгүй л байхгүй юу. Зарим хүн нь жилийн дараа ирэх дараалалтай байгаа. Тэгээд л өнгөрсөн байх хөөрхийс, харин манай ах эгч хоёр хэл ам хийж бараг тэр Н.Удвал сайд руу нь  яриулсан байх, тэгээд  тэр оройноо хэвтсэн. Харин 14 хоног дээрээ бол үнэхээр хатуу юм билээ. Ямар ч хүнд байсан хоног болсон бол шууд л гарна. Би ханьдаа хоёулаа эмнэлгээс түр гараад, гэртээ чийгнээс хол байж байгаад эргээд хэвтнээ гээд л авч гарсан. Тэр маань итгээд харих нь жоохон дээрээ, охин дээрээ очих нь гээд баярлаад л гарсан даа. Үнэндээ бол тэнд дахиж хэвтэнэ гэж саналтгүй ...

.

Найз минь  өчигдөр бүрлээчийнхээ 49 хоногийн буяныг хийсэн.

Нэр дэвшиж явахад чинь салбарын асуудлыг тань улс төржүүлж, сурталчилгааг тань харлуулья гэсэнгүй ээ Н.Удвал сайдаа. Танаас ч өмнө Цолмон гэж хүүхэн сайд байхад ч, Ламбаа гэж инээмсэглэсэн  нөхөр сууж байхад ч  ийм л байсан, бүүр  өмнө нь ч  ийм л байсан.

Хэн нэг Их хурлын гишүүний ойр дотны хүн, хэн нэг төрийн өндөрлөг хэзээ ч ирж хэвтэхгүй болохоор энэ тасаг ийм л байсаар байгаа.

.

“2300 хүн элэгний өвчнөөр нас барж байгаагаас 1700 нь хорт хавдраар өнгөрдөг. Манай улсад хоёр жилийн хугацаанд бараг 5000 хүн үхчихээд байна” гэж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлжээ. Харин хэд нь ор байхгүй гэсэн үгээр сүүлийн горьдлогоо Хавдарын эмнэлгийн үүдэнд орхиж үхэлтэйгээ эвлэрэн, харьж амьсгал татсан бол, дэд сайдаа. Улсын хэмжээнд 21 аймгийн дунд ганцхан байдаг Хавдрын эмнэлгийн чинь “хөнгөвчлөх тасаг” нь 16 ортой гэнэ, мэдэж л байгаа байх даа. Дээр өгүүлсэн 5000 өөд болоочоос хөнгөвчлөх тасгийн 16 ортой тасагт хэдийг нь хүлээж авч жоохон ч гэсэн найдвар төрүүлээд явуулсан бол. Нэгэнт эдгэшгүй өвчтэй болж үхэлтэй тулж байгаа хүнээ сэхээгээд өг гэж хүн бурхнаас л гуйхаас сайдаас гуйхгүй. Зүгээр л тэднийгээ тайван байлгаж, зовлон шаналалыг нь хөнгөлж байгаад явуулчих хэдэн ортой тасаг нэмээд өгчихөөч гэж төрөөсөө гуйж байна. Даан ч дээ, ийн гуйж суух гэж бид бухимдахгүй байх арга алга.

.

Таны “...эмч нараа л сургахаас салбарын өөрчлөлтийг эхэлмээр байна”  гэж нэгэнтээ яриа өгсөн байхыг уншсан. Энэ эмнэлгийхээ ор, өрөө тасгаа нэмэхээс, эмч нарынхаа ажиллах нөхцлийг сайжруулах “жижигхэн асуудлаас” өөрчлөлтөө эхэлмээр юм даа, дэд сайдаа. Хавдар гэх өвчинд амьдралаа атгуулсан, 3-р үедээ орсон 2 сарын настай болсон хүнд 6 сар ор хүлээх хэрэгтэй гэж хэлэхээс өөр аргагүй болчихсон эмнэлгийн нэг тасаг Монголд байна. Яг л хэдхэн аврах завьтай “Титаник” хөлөг шиг, мөсөн уул мөргөсөн мэт болсон энэ ганц эмнэлэг өвчтөнүүддээ тусалж чадахаа болиод байна.

Найз маань бүрлээчдээ хорт хавдартай гэдгий нь хэлээгүй, эдгэнэ гэж итгүүлж дараагийн амьдралын алхамуудаа ярилцсаар гэртээ өнгөрүүлсийн билээ.

.

“...Би улс төр хийж хор хутгаж, хүний хоолыг луйвардаж тендерийн мөнгө идээгүй дээ, өөрийнхөө гараар, зүтгэлээрээ амьдралаа босгож ирсэн. Тэгэхэд хүнийг маань үлдээсэнгүй, боломж олгосонгүй” гээд уйлсан. Муу найз маань бөхийжээ. Амьдрал хатуу, хүн зовлон даадаг л гэдэг.

Гэхдээ Төрийн хариуцлагагүйгээс овоорсон бухлыг ард түмэн нь үүрч бөхийсөөр байх уу л гэж асуумаар байна.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
battulga:
bi en kinog uzsn unheer setgeld ortol hisen blai
2014-02-27
battulga:
bi en kinog uzsn unheer setgeld ortol hisen blai
2014-02-27
Zochin:
Ene avgain nudend Enkhbayar l ovchton bolj xaragddag busad ni bol amraltiin gazart amraltaa ongruulj bgaa xumuus. Yag yu xiigeed bnaa. Ter Arvin avgaigaas bas emnelgiin barilgaa nexeechee tor zasagaa.
2013-07-26
deegii:
yagl titanik kino shig aimaar yuma
2013-06-04
mama:
uneheer aimaar yumaa
2013-06-04
zochin:
Hun bolgond zovlon uchirch, oir dotny humuusee uvchnuus bolj alddag. Harin ene niitleliin garchig bolon zurgiig haraad kinony baatruudyn tuhai esvel ug kinony 3D-iin tuhai yum bolov uu gej ehleed bodloo. Ene toimch zurag bolon neriinhee tuhai bas bodoltsmoor yum, setguul zui gedeg yamar uayngyn hailal bish de, tuhain sedeveesee bas hamaarmaar yum...
2013-05-30
unen ug:
би яг энэ өвчнөөр ээжийгээ алдаж энэ эмнэлгээр хэдэн сар гүйсээн. Эмнэлгийн нөхцөл бол яахав. Оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгийг хэн ч очсон шууд үзэх боломжийг бүрдүүлэх нь ирээдүйд хэрэгтэй. Нийтлэлийг зөв оновчтой зүйрлэсэн нэрээр олон хүргэсэн Танд баярлалаа ээжийгээ алдсаны дараа яг энэ сэдвийг олонд хүргэнэ гэж бодож байснаа Таны нийтлэлийг уншиж сэргэлээ. Амжилт хүсье
2013-05-30
naraa:
Obchin uneheer hund yaj ch boldoggui uhuuldeg um bna lee. minii duu tsel zaluugaaraa 20 nasandaa ongorson ter minii hani ijil, ur huuhed amidraliin az jargaliig medehguigeer ene horboogoos yabsan. bi ooroo emnelgiin baiguullagat ajilladag.hun bolgon eh ornii hishig taraaj bna geed l mongo salhind hiilgej baisanaas ochnoon emneleg barij bolno shuu dee. deed hed mini ard tumenee gesen setgel tei baih um bolno shuu dee. medeej tuum hemjeenii emneleg tonog tohooromj beldehed ih mongo heregtei taraagaad bgaa mongoo ter olohgood bgaa heden saihan emneleg barimaar l baih um daa. manai hun am joohon shuu dee. neg ulsiin mujiin sh hun amd hurehgui shuuu dee. boldoggui l um baih daa. sergeltei hun alga daa
2013-05-30
Амгаа:
Та нар хавдрын төвд урьдчилсан сэргийлэх үзлэг хийлгэх гэсэн юм гээд нэг очоод үзээрэй. Аманд чинь салавч үмхүүлээд буцаах бий.
2013-05-29
зочин:
Сүүлийн үед хөнгөвчлөх эмчилгээ тасаг эмнэлгийн тухай яриа их гарах боллоо Энэ талаар маш өндөр хяналттай байлгах хэрэгтэй бх гэж бодож бна үгүй бол улсаас баахан мөнгө саадаг тасаг эмнэлэгүүд бий болох вийдээ
2013-05-29
zochin:
Ard tumnee oorsdiin tsugluulj baigaa mongonoosoo dor uzdeg iim tor zagas baisnaas baigaagui ni deer ooroo oorsdoo naidaj amidarsan ni deer bolj baih shig bna
2013-05-29
erkaa:
um sain amgalan boltugai
2013-05-29
g cite=":
ter deer bichsen hun yamar energiin emchilgeend yavuulsan boloo?
2013-05-29
abbr title=" ":
tur ard irgedee uridchilsan sergiileh emchilgeend todorhoi hugatsaagaar hamruulj bmaar bn.Tegvel haana haanaa mash ih heregtei shuu dee.
2013-05-29
qweqwer:
ERUUL MENDIIN SALBARIIG EMCHILII
2013-05-29
xaan:
tor zasgiin buruu baigaa n uneen.yg onoodor bol 10 jiliin omno baisnaas arai oor bolson baihaa.mongol hunii ter tusmaa yduugiin zoblon gej neg ym baih ym.hezee ch urdchilan sergiilj emnelegt uzuuldeggui.yg l tartagtaa tulahaar l uzuuleed uheh bolohooroo oilgodog.nuuh ym baihgui bi ch tiim.odoo bolomjtoi l bol urdchilan sergiileh uzlegt hamruulah n iluu ur duntei gedgiig l uhaarmaar baina.
2013-05-29
тамир:
Энэ эмнэлэгийхнийг буруутгаад ч яахав дээ, ачаалал нь хэтэрчихсэн л газар. Харин хэдэн ийм эмнэлэг барих болвсон хүчин бэлдэх мөнгө төрөөс төрсөн тэрбумтнуудын гражид, гэрийх нь сейфэнд,гадаадын банкинд хэвтэж байна шүү дээ.
2013-05-28
Irgen:
Ene Udval guai eruul mendiinhee salbart yu ch hiideggui uls tor hootsoldson hun baidag gesen. Odoo eronhiilogch bolno geed och tochnoon mongo uregduulj baihaar tuugeeree emnelgiin orchin ueiin onoshlogoonii aparat oruulj irvel ard tumendee jinhene buyan uildsen boloh bailgui dee. Ard tumen teneg bish bolohooroo taniig hezee ch songohgui.
2013-05-28
монгол:
Арчаагүй төр засагтайдаа үнэхээр харамсч байна. ард түмнээ биш өөрсдийн эрх ашиг бизнесээ бодох юм даа энэ н овшн ууд
2013-05-28
Íýðã¿é:
Ýìíýëýã õààíà ÷ èéì ë áàéãàà. Òýä ÷èíü ºâ÷èí õ¿íäðýýä áîëîõîî áàéñàí õ¿íèé òàâûí õàíãàõ ãýñýí øèã òýãæ õýëñýí õýðýã. Òýð ÓÄÂÀË ãýäýã àâãàé àð÷ààã¿éäýý ýìíýëýãò ººð÷ëºëò õèéæ ÷àäàõã¿é, áàñ òýãýýä åðºíõèéëºã÷ ýíýý òýðýý ãýýä ñàâñàãíàæ ÿâààã íü õàðàà÷. Àðàé ÓÄÂÀË øèã èéì àâãàé òºðèéí òýðã¿¿í áîëäîã íü þó ë áîë......
2013-05-28
Zochin:
Aimaar aimaar uvchin tusval shuud l uhne. 2 jiliin umnu bi naad zovlong chini tuulj l bilee. Buhel buten uls zuvhun 1-r emnelegt hedhen buurnii dializiin apparatttai Tegeed ter ni oochertei Tanilgui hun oroh bolomjgui bdag um bilee. Ene ih hiirhel uzel surtlaas uur manai ulsad bolj butej bgaa um bna uu
2013-05-28
zochin:
ene harin zuv shuu bi ch 2-3 hunee ingej aldsan
2013-05-28
1234:
13-н тэр бумыг зүгээр л зөөлөн суудалд суух гэж салхинд хийсгэж байхаар энэ мөнгөөр энэ эмнэлэгтээ тоног төхөөрөмж эсвэл эмнэлэг барь л даа. Ард түмэн та нарыг мөнгө зарсан ч зараагүй ч хэн нэгнийг чинь сонгож л таараа. Бидний цөөхөн монголчууд өдөр цаг минутаар замбуу тивээс явсаар байна. Үүнийг харсаар байж би та нартаа хайртай гэж битгий худлаа хашгир.
2013-05-28
зочин:
Тийм шүү. Аав маань элэгний хорт хавдраар нас бараад 49 хоноогүй байгаа. Гэхдээ энэ эмнэлгийн эмч нар үнэхээр өвчтэй хүн болоод тэдний гэр бүлийн сэтгэл зүйг харгалздаггүй. Шууд л тайрна, огтолно гэж хэлсэн.Тэрнээс өмнө судас боолгох ажилбар байдаг тухай хэлээгүй, тайруулахгүйн тулд аав маань энергийн гэх мөнгөний эмчилгээнд явж 2 сарын хугацаа алдсан.хугацаа алдсанаас болоод боолгуулсан ч гэсэн тархалт аль хэдийн явсан учраас 6 сарын дотор нас барсан. Энэ эмнэлгийн бүх зүйлс мөнгө, эмч сувилагч нь харьцаа байхгүй, очер дугаар гэж тамтаггүй, үнэндээ сөнөсөн эмнэлэг байна лээ ш дээ
2013-05-28
132132123:
Морфин л тарьдаг хөнгөвчлөх тасаг 1000 ортой байгаад ч хэрэггүй. бид ч бас ийм зовлонг туулсан. Эмч сувилагч нар энэ хүн нэгэнт өнгөрсөн гэсэн байдлаа өвчтөний хажууд ч ар гэрийнхний хажууд ч эрээ цээргүй ёс зүйгүй илэрхийлдэг. үүний оронд татан буулгаад хавдрыг эрт үед оношлох орчин үеийн оношлогооны тасаг болгох хэрэгтэй.
2013-05-28
zochin:
ene harin zuv shuu bi ch 2-3 hunee ingej aldsan