Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ
2013-05-30

  Олон улсын хоршооллын холбооны Ази, Номхон далайн бүсийн “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт арга хэмжээг Хөдөлмөрийн яам, Бүсийн холбоо, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоотой хамтран Улаанбаатар хотноо  ирэх  сарын 3-7 –ны хооронд зохион байгуулах гэж байна. Бүсийн арга хэмжээний гол зорилго нь өөр өөр орнуудын хоршоологчдод хамтын бизнесийн боломжийг бий болгох, туршлага солилцох үндэс, нөхцлөөр хангах, Монгол орны хоршоодын сайн туршлагатай хүйсийн тэгш байдалд чиглэсэн туршлага судлах, Монгол орны хоршоодын гишүүдэд бусад улс, орны хоршоологчидтой харилцах, тэдний туршлагаас суралцах боломжийг олгоход оршиж байгаа юм. Арга хэмжээнд Олон улсын Хоршооллын Алянсын гишүүн хоршооллын байгууллага, хоршоодын удирдлагууд, Бүсийн захирал болон Жэндерийн хөтөлбөр, харилцаа холбооны зөвлөх, Монгол талын төлөөлөгчид /албаны хүмүүс, хоршоологчид болон Энэтхэг, Солонгос, Индонез, Нипал, Хятад, Филлипин, Монгол гэсэн долоон орны төлөөлөл оролцоно. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин