Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэв
2013-05-31

  Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар газрын тосны бүтээгдэхүүн гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл болон барилгын материал, бараа бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр дээрх хуульд тусгасан юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин