Хүний амь хөнөөсөн жолоочийг эрэн сурвалжилж байна
2013-05-31

  Хүй долоон худгийн замд энэ сарын 14-15-нд шилжих шөнө ноцтой осол гарсан. Хурдтай давхиж байсан жолооч явган зорчигчийг дайрч хөнөөн хэргийн газраас зугтсан. Хүн танихын аргагүй болтлоо няцарсан хохирогчийн хувьд одоо болтол хэн болох нь тогтоогүй байгаа. Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлтээр хохирогчийг дайрсан автомашин жийп байх магадлалтай бөгөөд цагт 160-180 км хурдтай явсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхийн тулд Замын цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрынхнаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Тэд хэргийн эзнийг хоёр долоо хоногийн турш эрэн сурвалжилж байгаа аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин