“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн нээгдэнэ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан гаргах гэж буй "Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнгийн нээлт  өнөөдөр болно. 2010 онд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргаж, энэ оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гадаад орнуудад илгээж буй албан захидлыг монгол бичгээр үйлдэж байгаа билээ.  Мөн бүх шатны сургуулийн гэрчилгээ, дипломыг ирэх оноос монгол бичгээр зэрэгцүүлэн үйлдэж олгох болно. Төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг ч монгол бичгээр үйлдэн олгох юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ зарлигийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, үндэсний бичгийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх үүднээс  өнөөдөр 11:30 буюу морин цагт ховор үзмэр бүхий "Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнгийн нээлтээ хийх гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

U8tjhz , [url=http://jrshfcirsywx.com/]jrshfcirsywx[/url], [link=http://weuapqcowwzf.com/]weuapqcowwzf[/link], http://cppqtbaguncb.com/
2012-01-02
Never seen a bteetr post! ICOCBW
2011-12-31