
Махачкала хотын мээр Саид Амировыг хүн амины хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Түүнийг 2011 оны 12 дугаар сарын 14-нд Хойд Кавказын ажилтан Арсен Гажибеков машинаасаа гарч гэр рүүгээ орох гэж байхдаа буудуулан амиа алдсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Тодорхой мэдээлээгүй ч Саид Амуровын 10 гаруй хамтрагч хамаатан садныг нь хүртэл баривчилжээ.
С.Амиров 1991-1998 онд Дагестаны дэд даргаар ажиллаж байгаад 1998 оны хоёрдугаар сард Махачкала хотын анхны ард түмнээс сонгогдсон дарга болжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ