Иргэдийг түр ажлын байраар хангаж байна
2013-06-03

Нийслэлийн хөдөлмөрийн газраас нийтийг хамарсан ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, ногоон байгууламжийг бий болгох, мод тарих зүлэгжүүлэх,  арчлах услах, гудамж талбайд үүссэн хур хогийг зайлуулах цэвэрлэх хотын өнгө үзэмжийг сайжруулахад чиглэгдсэн ажлуудыг зохион байгуулж эхэллээ. Нийтийг хамарсан ажилд нийгмийн эмзэг бүлгийн, орлого багатай, ажилгүй болон оюутан залуучуудыг хамруулж түр ажлын байраар ханган, ажлын хөлсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тухай бүр олгох юм. Эхний удаад 10 төрлийн түр ажлын байранд 150 орчим иргэнийг хамруулан ажилуулсан байна. Тус арга хэмжээний зорилго нь Нийтийн эрх ашгийг хамгаалах, бүтээн байгуулалтын болон ногоон хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, эх орныхоо газар нутгийг хайрлан хамгаалах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, хог хаягдлыг цэвэрлэх, эрсдлээс сэргийлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэх иргэдийн бүлгийг дэмжих замаар иргэний хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршиж байгаа юм. Б.Бат
Shuud.mn
Сонин хачин