Хүрээ гангачуул
2013-06-04

Би улаанбаатарын иргэн, уугуулаа гэж хэлэх хүний нэг нь та мөн үү. Хэрвээ мөн бол таны мэдэх таних хүний хэд нь яг тан шиг хотын уугуул байна вэ? Таны хэдэн үе хотод амьдарч байгаа вэ? Манай улсын нийт хүн амын 40 хувь нь Улаанбаатарт оршин сууж байна л гэдэг. Гэхдээ хотын буюу хотжиж соёлжсон иргэд нь яг хэд вэ?

Энэ олон  асуултад нэг  хариулт  өгөхийн өмнө хэдэн тоо баримт харж, оршил түүх хэлэх ёстой.

.

2012 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын 45.8 хувь буюу 1206.6 мянган хүн байнга оршин сууж байгаа гэсэн статистик мэдээ байна.

Зуданд малаа барсан, хөдөө ажлын байр алга, хэдэн ачаа сургууль бараадуулна гэх зэргээр дөрвөн уулын дунд утаан хөшиг татан ирж буух, шилжин ирэгсэд нийслэлийн тэлэлтэд шууд нөлөөлсөөр байгаа талаарх тоо мэдээ их. 2000 оноос хойш Улаанбаатар хотод орон нутгаас 380 гаруй мянган хүн шилжин ирсэн бол харин 60 гаруй мянган хүн л зөрж шилжин явсан гэсэн тоо байдаг. Зөвхөн 2011 онд нийслэл хотын хүн ам 55.1 мянган хүнээр нэмэгдсэний 44.8 хувь нь хөдөө орон нутгаас албан ёсоор шилжин ирсэн хүнээр буюу механик өсөлтөөр, 50.1 хувь нь ердийн өсөлтөөр тус тус нэмэгдсэн байдаг байна. Нийт хотын хүн амын өсөлтийн бараг 50 хувийг хөдөө орон нутгаас шилжин ирж, чигжин суурьшсан иргэд эзэлж байх юм. Энэ шилжин ирэгсдийг нийслэлийн хөдөлмөрийн зах зээл бүгдийг нь шингээж чадахгүй байсан нь ойлгомжтой. Ингээд ажилгүйчүүд, ядуусын тоо өссөн, үүнийг дагасан гэмт хэрэг архидалт гээд сүүдэртэй бүхний статистик суга суга өссөн. Хамгийн гол нь энд нөгөө “G” хороолол буюу гэр хорооллын тоо тэлэлт хяналтаас гарсан явдал юм.

.

Нийслэл хотод 2011 онд 28593 хүн албан ёсоор шилжин ирсний 27.6 хувь буюу 7892 нь Баянзүрх дүүрэгт,  26.2 хувь буюу 7507 нь Сонгинохайрхан дүүрэгт суурьшсан байна. Харин тун бага буюу 11.8 хувь буюу 3362 нь Чингэлтэй дүүрэгт, 11.6 хувь буюу 3328 нь Баянгол дүүрэгт, 9.2 хувь буюу 2642 нь л Сүхбаатар зэрэг төвийн дүүрэгт суурьшсан судалгаа гарснаас гэр хорооллын тэлэлт хотоо баруун, хойд, зүүн талаар нь бүсэлсэн маягаар хүрээлэн нэмэгдсэнийг харж болно. Социализмийн гэх үеэс бидэнд үлдсэн Сансар, Ажилчны район буюу 19, 3, 4 дүгээр хороолол, бичил, Их бага тойрог, 40 мянгат гээд байсан хэдэн хотын төрхтэй гудамж хороолол нэмэгдлээ нэмэгдлээ гээд нэг их тэлж чадаагүй. Харин Хүрээ гангачуулын тоонд багтаж торгон дээл хромон гутал, хослол гоонж, Ариунаагийн магтан дуулсан blue жинсээр солихоор шилжин ирэгсдийн үүсгэсэн гэр хороолол, дугааргүй гудамж үүсгэн тэлсэн нь нэг хэсэгтээ бараг хяналтаас гарсан гэж хэлж болно. 2004 оны сонгуулиар тухайн үеийн нийслэлийн ерөнхий менежер байсан Бадамжунайн сонгуулийн штабынхан СХД-ийн Баянхошуу, Толгойт орчмын ямар ч бүртгэлгүй хөдөөнөөс ирж суурьшсан иргэдийн учрыг олохгүй толгой нь эргэж эцэст нь нэг ч төгрөг авахгүй харин ч бүр урамшуулал өгнө гэж мөнгө тараан байж зарим нэгийг нь бүртгэлжүүлж цэгцэлж авч байсан бодит жишээ бий. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь хотын асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтнууд төдийгүй цөөнгүй нь өөрсдөө бүртгэлийн ажилтнууд байсан гэхэд л уулын энгэрээр буусан өрхийн учрыг нь олж тоог нь гаргаж чадахгүй байсан гэхээр хөдөөнөөс шилжин ирэгсэд ямар замбараагүй бууж суурьшиж байсан нь харагдана. Үүн дээр тухайн үеийн, сонгуулиар гарах “найдваргүй” нөхдүүд саналыг нь худалдан авахад амрыг нь харж голдуу л захын гэр хороолол ихтэй тойргийг сонгон авч байсан нь нууц биш. Тэд нэгэнт зөвшөөрөлгүй буусан хаягийн ямар ч шилжилт хийгдээгүй журам номоор нь бол шууд буцаан нүүлгэх ёстой байсан журамгүй шилжин ирэгсдийн саналыг нь авахын тулд хүчээр “хотын сонгогч болгон” бүртгэлжүүлж өнөөх уул жалгыг нь дамнуулан тог татан, худаг гарган бүр зарим нь зам тавьж өгч хотын стандарт бус замбараагүй тэлэлтийг өөрсдийн болоод намынхаа явцуу эрх ашгийн төлөө өөгшүүлж ирсэн. Нөхдүүд үүнийхээ дараа, дараагийн шатны албан тушаал сайд дарга болж шатлан дэвшсэн бөгөөд залгамжлагчид нь шинэ, шинэ гэр хорооллыг улам ихээр үүсгэж тэндээ мөн л цөөнгүй 8 нэрийн гэх хямд, хулхи архи зардаг дэлгүүрүүдийн зөвшөөрөл олгож эхэлсэн. Харин ажлын байр бий болгох жижиг дунд үйлдвэр бол бараг бариагүй.

.

Нийслэлийн утаа агаарын бохирдол хэнд ч юунд ч дийлдэхээргүй ноёлсон. Хамгийн сүүлд нь энэхүү утаагаа багасгах төсөл тендер нэрээр төрийн мөнгийг тэрбум тэрбумаар нь цацаж, заримыг нь завшсанаар өнөөгийн монгол гэртээ байгаа 81 мянга, шавар байшин сууцанд амьдарч байгаа 100 мянга буюу нийт 180-аад мянган өрхийг хэрхэн шийдэх вэ гэсэн хүнд асуултыг орхиод өнгөрсөн сонгуулиар азаар нэг унаж, хотыг дампууруулах ажлаасаа  холдсон. Хүн гэдэг нийгмийн амьтан талаасаа аль аятайхан дулаан хоолтой байгаа газар олны сүргээ дагана. Энэ утгаараа өдөр бүр эзгүйрч байсан хөдөөгөө орхиод  хот руу нүүх бол болох л ёстой үзэгдэл. Харин үүнийг мэдэрч зөв тосч авах, хэтийг харсан төлөвлөлт хийж суурьшуулах, ядаж л хотоо тойруулаад салхин дээр буулгаад байхгүйгээр шийдэх хотын эрх мэдэлтнүүд түшмэдүүдийн санаа санаачилга үнэндээ дутсан. Энэ бол тухайн үед хэт улс төржиж эрх мэдэл албан тушаалын улайрал газар авч байсны хар сүүдэр, том сургамж.

.

Одоо хэрэгжүүлэх гээд байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн шийдэл энэ нүүдэллэн ирж уул дамжин хэрэмлэж буусан өрхүүдэд хүртлээ бас л удах юм. Энэхүү дахин төлөвлөлтөөр гэр хорооллынхоо бүслэлтэд орсон утаат Улаанбаатарыг дахин цэлмэг саруул хот болгон босгож ирж амжих уу гэдэг асуулт ард нь байгаа. Мэдээж төгс шийдэхгүй. Гэхдээ том алхам болох нь мэдээж. Аравхан жилийн дотор нүүн ирсэн 380 гаруй мянган хүн буюу жилд 6.0 хувийн жигд өсөлттэй байгаа 180-аад мянган өрхийн асуудлыг шийдэхэд буцаагаад хэрээс хэтэрсэн мөнгө төсөв мөн чилийсэн 25 жилийг зарцуулах хэрэгтэй болоод байна.

.

Сая журам нь батлагдсан иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр Ипотекийн зээлд энэ баруун болоод хойд уулын бэлээр буучихсан өрхийн хэдэн хувь нь хамрагдаж яндангийн тоо хэр цөөрөхийг урьдчилж хэлэхэд хэцүү. Ажилтай орлоготой, зохих урьдчилгаа өгөх чадалтай хүмүүс хамрагдана гээд байгаа. Энэ болзлоор бол өнөөх уулын орой, салхины дээрхи айлууд лав хамрагдахгүй байх. Тэгэхээр дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийнхөө зэрэгцээ хотоо бүсэлсэн салхины дээр байгаа өрхүүдээ буулгаж авч  нүүлгэхэд бас нэг алхам хийж хэдэн тэрбумаасаа хаяхгүй бол өнөөх утаанаасаа салах уу бид гэдгээ бодох ёстой. Хотод суурьшаад дөнгөж 10-д жил болсон хөдөөнөөс шилжин ирэгсэд, одоо болтол гэр хороололдоо хогоо гудманд задгай асгаж, ил бие засчихаад автобусанд сууж хэдхэн минут яваад нийслэлийнхээ төвд алхаж явахад бид хоггүй, соёлтой хотын иргэд байцгаая мэтийн уриалга хэвлэн энд тэнгүй нааж мөнгө үрэх хэрэг байгаа юу. Хөдөөнөөс хотын бидэн дээр “зочлон”  ирсэн өрхүүдээ гэр хорооллоос нь биш юмаа гэхэд ил жорлон, задгай хог, зөөврийн ус, нийтийн халуун ус болон гэрийн угаалтуур баннаас нь салгаад айл бүрт цэвэр бохир ус, интернет оруулаад, цардмал замаар алхуулдаг болоод ирэхэд арай өөр болох биз ээ.

.

Бид угаасаа нүүдэлчин удмын хүмүүс тул уугуул хотын удамтай гэх үеийнхэн одоо л дөнгөж бий болж байна. Тэгэхээр энэ тал дээр хотын, хөдөөгийн гэж бие биедээ дээрэлхээд томроод байх том ялгаа алга. Хотод төрсөн л гэнэ, ирсэн л гэнэ, удсан л гэнэ ялгаагүй аймгийн, сумын төвийн айл шиг нүүрсээ түлээд, усаа зөөгөөд, утаа униар нэмээд л амьдраад байгаа нь өнөөдөр олонх байгааг хэлж байна. 1920-оод оны үед хэдхэн тооны Хүрээ гангачуул гэх, юм үзсэн хүн болж харагдан хээнцэрлэх дуртай, нэлээн хэлбэр нөхдүүд овоо хөрөнгөжсөн хэдэн баячуудын хүрээнд байж. Тэрхүү суурин соёл, хээнцэрлэлийг таниулагч өөгшүүлэгч автор нь луусангийн гэх нэг наймаачин данжаад, суурин орос наймаачин байх. Одоо бол тэдний үр хүүхэд ч бараг байхгүй байх, хөрөнгө мөнгөтэй байж жаргаж байсан нь хувьсгалт хэрэгт харш тул хамаг юмаа хураалгаад  тэгсгээд буудуулаад дууссан байх хөөрхийс .

Тэрхүү хүрээний гангачуулаас хотын иргэд болох үйл явц үнэндээ одоо ч үргэлжилсээр л байгаа.

.

Бид өөрсдийгөө хотынхон, хөгжсөн соёлжсон гээд л байдаг, гэтэл одоогоороо “Та зөв боловсон бие засаад усаа татна уу, Баярлалаа. Хогоо энэ саванд хаяна уу, Баярлалаа” гэх ч юм уу “ил задгай бие засахыг хориглоно” гэх мэтээр ханаараа бичих төдийгүй, нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн бие засах газраа хэдэн дотны найзынхаа нэр хаягийг хэлж чаддаг шиг л мэддэг ахархан хөгжилтэй нийслэлд байгаа шүү дээ. Бид сайндаа л зах зээлийн нийгмийн зөвхөн өнгөц хөөсөн дээр, жоохон боловсрол эзэмшсэн төдийхнөөр хөвж яваа, орчин цагийн хүрээ гангачуулын түвшинд л байна гэж хэлж болох  юм.

.

Одоогийн нийслэлийн хүн амын 60 хувь буюу гэр хорооллын 184 мянган өрхийг хотын болгох нэг том ажлыг эхлүүлээд, ядаж 50 хувьд нь хүргэж чадвал Үүл баатарт дахиад нэг Хошой баатар цол өгсөн ч багадна. Учир нь эхний хотжилт бүүр өнгөрсөн зуунд 1925 оноос бараг 90 жил яваад дуусаагүй үргэлжилж л байна. Ирээдүйн утаагүй цэвэрхэн хот шиг хотын унаган иргэний, аав ээж, өвөө эмээ болохын тулд Үүл баатар болоод бидэнд хийх  юм их байна.

.

Нэмж хэлэхэд дэд бутэц, ус цахилгаан гэж улайрч яваад хойд толгой дээр буучихаад   салхин дээрээс утаа тавиад “папришик” дугуй, элдэвийг шатаагаад байгаа хэдэн айлаа буулгаж авахаа мартав  даа, Үүл  даргаа .

.

П.Баярхүү   тоймч /нийтлэлч/

Shuud.mn
Сонин хачин
USA,Chicago,:
khotoos gargakh geed bna uu aan ???
2013-06-05
tus:
Yarmagiin guuren deer berteed hevtej baigaa neg n.o.h.oid us avaachij ugch tus bolooroi humuus ee!
2013-06-04
зочин:
хөдөөнөөс хамгийн бүдүү лэг ар чаагүй нь ирдэг болохоор хот хот биш болсон.амиа бодсон өөд гүй юмнуудын түрүүвчтэй нь ярьж байж гайгүй болох байх.
2013-06-04
ахмад:
Хотод амьдарч байгаа иргэдээс татвар авч хог новшоо цэвэрлэх хэрэгтэй. Хотын бохирдол үндэстэн устгах хэмжээнд хүрээд байна. Төр засгийнхан үнэгүй түлш өгнө, цахилгааныг нь хямдруулна, зуух үнэгүй өгнө гээд амлаад байхаар хөдөөнийхөн ирэхгүй яахав. Энэ хөнгөлөлтөө зогсоогоод эсрэгээр нь хотын иргэний татвартай болж, үүнийгээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөө сайцруулмаар байна.
2013-06-04
bolon yokte:
4 үеэрээ уб-т амьдарсан даа. уб-ын уугуул хүмүүс арай л өөр харьцахад ч өөр соёл мэдэгддэг. идэж ууж байгаа нь ч арай лөөр байдаг юм.
2013-06-04
ахмад:
Хотод амьдарч байгаа иргэдээс татвар авч хог новшоо цэвэрлэх хэрэгтэй. Хотын бохирдол үндэстэн устгах хэмжээнд хүрээд байна. Төр засгийнхан үнэгүй түлш өгнө, цахилгааныг нь хямдруулна, зуух үнэгүй өгнө гээд амлаад байхаар хөдөөнийхөн ирэхгүй яахав. Энэ хөнгөлөлтөө зогсоогоод эсрэгээр нь хотын иргэний татвартай болж, үүнийгээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөө сайцруулмаар байна.
hongor:
unen shuu
2013-06-04
зочин:
хөдөөнөөс хамгийн бүдүү лэг ар чаагүй нь ирдэг болохоор хот хот биш болсон.амиа бодсон өөд гүй юмнуудын түрүүвчтэй нь ярьж байж гайгүй болох байх.
Ашигтай байрлалтай газар зарна:
22 товчооны цаана 2 га газар яралтай хямд зарна. 99106493
2013-06-04
USA,Chicago,:
khotoos gargakh geed bna uu aan ???
Ашигтай байрлалтай газар зарна:
22 товчооны цаана 2 га газар хямд зарна. 99106493
2013-06-04
ariun:
tegeed yaj shiideh ium be dandaa l yrihiin asuudal baigaa ni unen tanii helsen shig uaj shiideh geed baigaa ni l gargalgaa ni sonin baina sh dee setguulch toimchid ta nar teriig l uudlah yostoi bish uu utgagui ium
2013-06-04