Алиалагч Анхаагийн ашиг унагасан гурван түүх
2013-06-04

"Залуу насны зориг, итгэл найдварыг минь үгүйсгэж, залуусын хийж бүтээх гэсэн хүсэл мөрөөдлийг “гишгэлсэн” хэмээх сүржигнэсэн үгтэй сурталчилгааг сайтуудаар хийж яваа Г.Анхбаяр хэмээх алиалагч залуу нэг гүтгэлгийг гурван удаа зарж идсэнээрээ залуу луйварчдын дунд шагшигдан магтагдаж байна.
. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр А.Амундраагаар ахлуулсан “Луйврын хот” киноны уран бүтээлчдийн баг киноныхоо сурталчилгааг хийх өвөрмөц арга сэдэж, ардчилсан намын сонгуулийн штабт хандан саналаа тавьсан байна. Ардчилсан намын сонгуулийн ажилтнууд тэдний саналыг нааштайгаар хүлээн авч гэрээ байгуулснаар гараагүй киноны фэн клуб байгуулагдаж, угсраа олон хэвлэлийн бага хурал, телевизийн нэвтрүүлэг хийгдэж гэрэл зургийн уралдаан зарлагдан ажил ундарч гарав.
Хамгийн харамсалтай нь уг киноны зохиолыг бичиж, жүжиглэнэ хэмээн анх тохирч байсан Ганболдын Анхбаяр гэх залуу киноныхоо зохиолыг гэрээт хугацаандаа бичсэнгүй. Тэрбээр хамтрагчиддаа зохиолоо гаргаж өгөхийн оронд “би энэ киног өөрөө бичээд, өөрөө найруулж, өөрөө тоглоно” хэмээн сүрдүүлэх болж.
Төслийн удирдагч асан А.Амундра: 2009 онд би “Луйврын хот” төслийг удирдаж байсан. Залуучуудын оролцооны төсөл байсан юм. Төслийн хүрээнд хэрвээ сайн кино зохиол бичигдээд, кинон дээр ажиллах туршлагатай баг байх юм бол киноны санхүүжилтэд туслана гэсэн тохироо хийгдсэн. Харамсалтай нь кино зохиолыг бичнэ гэж амласан Г.Анхбаяр үүргээ биелүүлээгүй. Сонгууль 5 сарын 26-нд дууссан. Анхаагийн зохиол 10 сард гэнэт дууссан гэж байгаа. Уг нь дөрвөн сард зохиол бэлэн байх ёстой байсан. Зохиол байхгүйгээс болоод киноны талаарх гэрээ цуцлагдсан. Ойлгомжтой ш дээ, юу гарахыг нь мэдэхгүйгээр кино санхүүжүүлж болох уу? Анхаа өөрөө хариуцлагагүй байснаас гэрээ зогссон. Тэгсэн хэрнээ энэ худал түүхээ сонгууль бүрээр зараад явдгийг нь ойлгохгүй л байна. 2009 оны намар нөхөн сонгуулиар ашигласан, ноднин УИХ-ын сонгуулиар бас юм яриад л явсан. Хамгийн тод ашиглаж байгаа нь энэ удаагийн сонгууль. Энэ их онцгүй зүйл. Жишээ нь, би нэг хүнд А гэдэг бүтээгдэхүүн зарчихаад, дараа нь жоохон өөрчлөөд А2 гэж нэрлэж зараад, эцэст А3 гэж нэрлээд буцаагаад зарж байгаатай адил увайгүй луйвар. Хамгийн гол нь Анхаагаас гадна төсөл дээр ажилласан олон залууст халгаатай юм. Бүх юм худлаа байсан юм шиг, огт үндэслэлгүй юм яриад яваа нь инээдтэй, жигшүүртэй л байна. . Төслийн оролцогч Б.Батцэнгэл: Анхаа сонгууль бүрээр нэг ийм марзан юм ярьдаг, тэрийг нь Ардын нам өлгөж аваад, санхүүжүүлдэг ийм нэг уламжлал тогтлоо шүү. Г.Анхбаяр энэ сонгуулиар ээлжит шоугаа хийж байгаад би хамт ажиллаж байсны хувьд харамсаж байгаа.  

Ийнхүү Г.Анхбаяр гэрээний хариуцлагаа биелүүлээгүйгээс киноны ажил гацав. Хамтрагчид нь найруулах ур чадвар, туршлагад нь эргэлзэж байсан учраас түүнээс зайгаа ч барив.

Төслийн оролцогч Б.Батцэнгэл: Анхаа киногоо “би өөрөө бичиж, найруулна, өөрөө продюсер хийнэ, өөрөө тоглоно, та нар хэрэггүй” гээд ганцаараа зөрүүдлэсэн. Үүнээс болоод тухайн үед төсөлд ажиллаж байсан маш олон залуучууд татгалзсан. Чадахгүй байж, бүгдийг “би өөрөө” гэж аархах болсон Г.Анхбаяр башир явдлаа улс төржүүлэх замаар мөнгө олох олхиогүй арга сэтгэсэн байжээ. Г.Анхбаяр 2009 оны 10 сард болсон УИХ-ын нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Зоригтод “надад Ардчилсан намынхныг муулах гоё санаа байна” гэж мунхруулан багагүй мөнгө нэхэж авчээ. “Ардчилсан намыг муулж байвал мөнгө хайран биш” болчихсон явсан Д.Зоригт Г.Анхбаярт 70 сая төгрөг бэлнээр гаргаж өгснөөр “Ц.Элбэгдоржид луйвардуулсан хөөрхий жаалын тухай” инээдмийн үзэгдлийн анхны үзэгдэл дэглэгджээ. Үнэн хэрэгтээ бол Г.Анхбаяр гэрээний хариуцлага хүлээх, бусдаас хариуцлага нэхэх субъект огт биш байжээ. Уг гэрээнд SMTC компанийг төлөөлж А.Амундра гарын үсэг зурсан байх агаад гэрээн дээр Г.Анхбаярыг зохиол бичнэ, “Сансар” гэх дүрд тоглоно гэж заасан байна. Г.Анхбаярын хувьд төслийн удирдагч биш, санхүүгийн хариуцлага хүлээх хүн бүр ч биш байжээ. Бүх хариуцлагыг төслийн удирдагч А.Амундра хүлээж байсан байна. Гэтэл мөнгөний төлөө яахаас буцахгүй болсон Г.Анхбаяр өөрийгөө уг төслийн удирдагч мэтээр бусдад танилцуулж, бусдын өмнөөс мөнгө нэхэн, бусдын нэр барин хариуцлага шаардах зэргээр авирлаж явжээ. Даамжирсаар энэ гүтгэлэг нь Анхаагийн насан турш орлого олох, амьжиргаагаа залгуулах хэрэгсэл болсон бололтой. Зоригтын сурталчилгааны явцад Г.Анхбаяр авсан мөнгөнөөсөө багаахныг оюутнуудад өгч кино театрын урд залуучуудад ээрэгдэн, халдлагад өртөж, зодуулж  байгаа маягаар жүжиглэв. Дараа энд тэндхийн ТВ-ээр нэмж гоншигносноор үүргээ биелүүлсэн болоод олсон мөнгөөрөө киношуу юм хийжээ. Харамсалтай жинхэнэ хог, нүдний булай шиг хийсэн киног нь үзсэн бүх хүн Г.Анхбаярыг харааж, “авъяасгүй салбадай” хэмээн хочлох болжээ. . Төслийн удирдагч асан А.Амундра: Г.Анхбаярын хийсэн гэх “Луйврын хот” киноны кассын орлого маш муу байсан. Ер нь кассын орлогоороо монголын түүхэнд байгаагүй доод ажилтыг үзүүлсэн гэхэд болно. Хэн ч үзээгүй дээ. Бантаж, гомдож, уурссан залуу ахин хэвлэлийн хурал хийж “кино нь олигтой болоогүйн буруу нь Ц.Элбэгдорж” гэж хэнэггүй мэдэгдсэн юм. Г.Анхбаяр үүнээс хойш “сонгууль хурдан болоосой, хүн муулж мөнгө олохсон” гэж тэсч ядан хүлээх зуршилтай болжээ. Энэ тухайгаа Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлт дээр ичгүүргүй зарлаж, дөрвөн жил хүсэн хүлээсэн мөч ирлээ хэмээн баярлаж байхыг нь монголчууд бүгд харсан. Г.Анхбаяр “Хамгийн дээр байгаа хүн залуу насны итгэл найдвар, хүсэл, зоригийг хямдхан бохь шиг үнэлж хамгийн чангаар шударга л байцгаая гэж хэлсэн хүн залуу хүний хийж бүтээх итгэл сэтгэлийг ашиглаж улс төрийн сурталчилгаандаа ашиглаж...” гэсээр сонгууль бүрээр алиалах, өөрөөрөө утсан хүүхэлдэй хийж, ашиглуулах шинжтэй болж ирлээ. 2016 онд бид түүний энэ улигт үгийг сонсвол гайхах хэрэггүй. Г.Анхбаяр хялбар мөнгөний амтанд орж, Ардын намынхнаас төдийгүй Ардчилсан намынхнаас мөнгө нэхэж, шантаажлахаа ч мартсангүй. . Төслийн оролцогч Б.Батцэнгэл: Би яг Анхааг Ардын намын нээлт дээр гүжир үг хэлэхийнх нь өмнө уулзаад, “болиоч” гэж шаардсан, ятгасан. Хүн гүтгэж явахаар, илүү гоё төсөл санаачлаад хийвэл зүгээр биш үү. Өнгөрсөн түүхээ ахин дахин худалдахаа боль гэж хэлсэн. Тэгэхэд надад мөнгө өгөх юм бол болино гэж хэлсэн л дээ. Нэхсэн нь маш их хэмжээний мөнгө байсан учраас би “боломжгүй, байх” гэж хэлээд орхисон. Анхаа “надад 100 сая төгрөг өгвөл үг хэлэхээ болилоо, учир нь МАН, нэр дэвшигч Б.Бат Эрдэнэ надад ийм хэмжээний мөнгө амласан” гэсэн утгатай мессэж бичиж, банкин дахь дансныхаа дугаарыг явуулсан нь хадгалагдаж байна. Шантаажийг нь хүлээж аваагүй тул Г.Анхбаяр Б.Бат-Эрдэнэ аваргад үргэлжлүүлэн “биеэ үнэлсэн” бололтой. Монголын залуучууд биеэ дааж, сурч боловсрон, ажил хөдөлмөр хийж амьжиргаагаа залгуулах, амьдралаа босгох эрмэлзэлтэй. Гэтэл тэдний дунд цөөн боловч бэртэгчин санаатнууд шигдэж, бусдыг муулах, айлган сүрдүүлэх, бие сэтгэлээ худалдах замаар амар хялбар амьдрахыг хичээсээр байгаагийн нэг илрэл нь Г.Анхбаяр юм. Тэрээр олигтойхон бүтээл хийгээд мөнгө олъё гэж бодохын оронд, олон жилийн өмнөх луйвар, гүтгэлгээ сонгууль бүрээр сэргээн худалдаж амьдрах аргыг гол болгож байгаа нь залуусын жигшил зэвүүцлийг хүргэж байгаа юм. .

Монголын залуучууд Г.Анхбаяраас “Гэрээний үүргээ цагт нь, чанартай биелүүлэхгүй байх нь ардчилал юм уу, муу кино хийчихээд бурууг нь бусад руу чихэх нь ардчилал юм уу, сонгууль бүрээр улигт түүхээ худалдаж амьдрах нь бахархал юм уу ?” гэж өөрийнх нь маягаар асууж байна.

Монголын залуучууд Г.Анхбаяраас “Анхбаяраа чи үнэхээр шудрага хүн юм бол МАН-аас гурван сонгууль дамнан авсан 193 сая төгрөгөөсөө Хүн амын орлогын албан татвар төлсөн үү” хэмээн асуух байна. Г.Анхбаяр “луйвардуулсан луйварчин хүү”  гэдэг улигт жүжгээрээ МАН-аас 2009 онд 70 сая төгрөг, 2012 онд 23 сая төгрөг, 2013 онд 100 сая төгрөг тус тус авсан юм. Анхаа үнэхээр шударга залуу юм болов уу? Тэгвэл татвараа төлчихээсэй, ядаж. өөр нэгэн шударга залуу А.Нямбаярт .

Эх сурвалж: 24 tsag.mn

Shuud.mn
Сонин хачин
хэхэхэ:
хэхэ сонгууль дуусна гэдгийг мэдэхгүйл салбадай хийж яваан байхдаа Баагий гарахгүй тэгээд чи наад луйвардаж олсон мөнгөө шалгуулах том ажилтай болно доо
2013-06-07
aabb:
hun uzel bodloo ilerhiilsen bolohoos Ankhbayar ug hellee geed Baagii avarga yalahgui sh de.UYnd ingej jijig umaar huutsuldij bdag um
2013-06-05
хэхэхэ:
хэхэ сонгууль дуусна гэдгийг мэдэхгүйл салбадай хийж яваан байхдаа Баагий гарахгүй тэгээд чи наад луйвардаж олсон мөнгөө шалгуулах том ажилтай болно доо
Монгол хүү:
Харах царайны хөнгөн хэт маазарсан бусад уран бүтээлч залуучууд шиг уран бүтээл хийгээд хамтлаг нэгдэл байгуулаад ажиллах чадваргүй үргэлж л хийсэж намирч явдаг л гар шүү дээ Ямар ч буурь суурь эрийн шинжгүй Мөнгийг амар хялбар аргаар олохыг эрмэлзсэн буруу үлгэр дууриалтай жигшмээр нөхөр
2013-06-05
otgoo:
ta nar er ni yaatsan humuus be yag notolgoo baiwal barimtiig ni gargaad irldee tgd bas deer ni mongoliin zaluchuud gechihsen bhiin hunii neriig ashiglah huuliar horiotoi baidag shuu ene site anhaarah bhaa.
2013-06-05
yandaa:
yu be ene zaluus,oi gutam bna,ondogoo
2013-06-05
Songogchid:
Xun gutgevel yadagiig nx uzuuleechee. Iim neg tenegiig jujigchin gedgiig nx bi lav medexgui ym baina.
2013-06-05
HaHHAH:
Songuuliaa gej uu yanz buriin goe yum sonsoh yumdaa hahaha unen hudalna buu med chotgor gej ...
2013-06-05
зочин:
Анхаа гэгч далдгар бацаан сонгууль , реклам 2-оор хоолоо олж иддэг аргатай аан..
2013-06-04
ngyhlgh:
батэрдэнэ дагвадоржийг vндэсний бєхєєр єєрєєс нь илvv амжилт гаргана гэж айснаасаа япон руу явуулж байсан гэдэг . мєн дараа нь хятдуудтай хавсран хор найруулж сумогоос хєєлгєсєн гэдэг юм билээ . батэрдэнэ их муу хvн юм даа хорондоо гаргуун гэж
2013-06-04
Сдаанууд:
АН-ын вакцин юм биз дээ?! Ийм ичгуур сонжуургуй юмыг тэр АН, МАН-ын PR хариуцсан бааснууд хийхээ боль л доо лайтай хуурнууд чинь
2013-06-04
ngyhlgh:
батэрдэнэ дагвадоржийг vндэсний бєхєєр єєрєєс нь илvv амжилт гаргана гэж айснаасаа япон руу явуулж байсан гэдэг . мєн дараа нь хятдуудтай хавсран хор найруулж сумогоос хєєлгєсєн гэдэг юм билээ . батэрдэнэ их муу хvн юм даа хорондоо гаргуун гэж
hurlee:
Unekheer odoogiin zaluuchuudaas khun chanar gej u baidgiig asuumaamaar bna. Ankhaa bol neg khol yavakhgui dee archaagui amltan
2013-06-04
зочин:
Залуу" хүн жаахан даруу байвал уг нь зүгээр дээ
2013-06-04
amisgaa:
quiza AN dagaj daldagnaad zoolon suudal avsan tegeed dandaa iim baih yum shig huniig hiij ban aa. yer ni quiza duulj ch chadaagui oor yu ch hiij chadahgui bolohooroo nam dagaa biz dee
2013-06-04
chaavaas:
hehe quizad ug bichsen chin huili bus geed ordoggui gesen sh dee, ene site tegeheer heniih yum be
2013-06-04
Richman:
Ene teneg ikh bayjsan boltoin bilee. Alag toti shuvuu shig yum bas neg 2 alia yumtai Berlin nisch bna lee.
2013-06-04
irgen:
unenl yum bichsen baishd gutgeh hereg baihguishd
2013-06-04
man nam:
ardin namin nuur tsarai
2013-06-04
mongol:
hujaagin erliiz ene hun mungu oloh arga oljee.songuuliar
2013-06-04
2222:
ХУЛГАЙЧААС ЛУЙВАР ХИЙДЭГ СЭРГЭЛЭН ЗАЛУУ БАЙНӨӨ ДААН Ч БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭВЭЛ БУЦАХДАА ШОРОО ТЭЭНЭЭ ГЭЖ МУУГ ДУУРАЙВАЛ МОГОЙН ХОР Ч ГЭДЭГ ЕР Нь МАН ТААРАХ СЭТГЭХҮЙТЭЙ ЮМ БАЙНӨӨ ЧАДАХГҮЙ БАЙЖ БИ БИ МАНАЙ НАМ ГЭХ ГЕНЫН ӨӨР БАЙГУУЛАМЖТАЙ... ИЛЖИГНЫ ЧИХЭНД АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ УС ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ
2013-06-04
уншигч:
Анхбаяр мэтийн далдагнасан юмнууд МАН тай хамт сонгуульдаж явах нь харин ч гоё бна
2013-06-04
anhaa:
dandaa l bi bi gesen bie magtsan hun baidagshdee , mongonoos bolood yuch hiij medeh hunshdee iim humuusiig gadnaas haraad yaj tanih vedee
2013-06-04
forever young:
aimaar ymaa zaluu humuus bj bie bienee humuusiin ugeer dairaal doromjlool. Nuguu zaluu hunii erch huch muruudul ene ter yah bolj bnaa???? Bid nar ch nuguu l uvuu emee aav eej uyiihnees yalgarah yalgaa alga uneheer haramsaltai
2013-06-04
kook:
uuniig bichsen setguulch AH-aas heden tsaas avchee.Setguulchee chu ooriigoo hicheegeech.Chi bichsen yma hardaa.Oilgomjtoi.chi haltuur l hj bval yuch bichsen yahav gj boddog l tovarish bna shde
2013-06-04
Olig:
Oligtoi kino xiichixsen bol ch yaaya gexev. Fuu jinxene gutmaar yum bsan biz de. Salbadai salbadaigaaraa duusax yum da
2013-06-04
цүцүцү:
Анхбаяр хүү минь жаахан ухаалаг байлдаа эрх үний замын хүзүү урт шдээ анх АН АН гэж хөл алдан гүйж байсан одоо яав??? ман ч гэхшиг. Арвин та 2 шиг юмнуудад хүмүүс дургүй бдын
2013-06-04
Иргэн:
МАН-ын Цогтгэрэл, энэ алиа салбадай Анхбаяр, Их Засагийн Ням-Осорын хүү Тимон Учрал гэх мэт хар нялхаасаа балиар улстөртэй орооцолдож, хүн гүтгэн амьдрах мөнгөө олж байгаа юмнуудыг харахаас бөөлжис цутгах юм.
2013-06-04
ene bol ardchilaliin dur esgesen yu bilee ha ha:
ardchilsan namiin guivuulah geed yadsan l evluulsen yum geh uu de
2013-06-04
irgen:
unenl yum bichsen baishd gutgeh hereg baihguishd
NOVSHID:
NOVSH NOVSH
2013-06-04
nobsh:
Jinxene nobsh gej ene bx
2013-06-04