Байгалийн түүхийн музей хаагдлаа
2013-06-05

  Байгалийн түүхийн музей үүдээ бариад тав хонож байна. Учир нь 1953 онд ашиглалтад орсон барилгыг газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй тул  үйл ажиллагааг нь зогсоо гэсэн шаардлагыг мэргэжлийн хяналтын байцаагчид гаргажээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтраад Монголын соёл, урлагийн байгууллагуудад таван том барилга бариулахаар болсон бөгөөд түүнд нь Байгалийн түүхийн музей багтжээ. Үүнд зарцуулах хөрөнгийг 2014 оны төсөвт суулгах гэнэ. Улмаар Байгалийн түүхийн музейн “А” блок буюу олон нийтэд үйлчилдэг хэсгийг нурааж буурин дээр нь шинэ барилга барихаар төлөвлөж байгаа юм байна. Шинэ байртай болох хүртэл музейн үзмэрүүдийг фондын барилгад хадгалах юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
төрөө:
Байгалийн түүхийн музейгээ цэцэрлэгт хүрээлэндээ бариад гадаа нь эргэн тойронд нь Монгол орондоо ургадаг бүхийл төрлийн моддоо тарьвал ч салхинд гарангаа үзэх юмтай болох юмдаа.
2013-06-06
zochin:
Ashgui dee! Uzmeruudee evteikhen bairluulaad khund yataikhan setgegdel turuulekh muzeitei boloh ni. Orond uur l yum barichikhgui bol shuu dee
2013-06-05