Хамгийн тансаг зөөврийн компьютер
2013-06-06

  Ноутбүүк өнөөдөр  дундаж амьдралтай хүний энгийн хэрэгцээ болжээ. Өнөөдөр хөнгөн, хялбар, чанартай болсоор байгаа ч аль нэг брэндийн нэр дээр хийгддэг цөөн тооны компьютер хэдэн арван мянган ам.долларын үнэтэй байх нь энүүхэнд болжээ. Хамгийн үнэтэй гурван ноутбүүкийг танилцуулъя. Acer Ferrari One 200. Ferrari машины адил улаан өнгөтэй. Хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг багтаасан. Цөмийн AMD Athalon ™ X2 с  процессортой. 1100 ам.долларын үнэтэй. Tulip Ego Diamond Гадна корпус нь 6,9 каратын алмаазтай. Корпус хоёр сонголттой. Тансаг цүнх хэлбэрээр барьж явах боломжтой. AMD TurionTM 64 Mobile Technology процессортой. Энэ эдийг зөвхөн Нью-Йоркийн тавдугаар авенюгаас авах боломжтой. 355 мянган ам.долларын үнэтэй.   Munk Bogballe Luxury Laptop Royal, Passion, Emerald, Elegance гэсэн дөрвөн өнгийн сонголттой. Тугалын арьсаар хийсэн гадаргуутай. Товчнуудыг хэрэглэгчийн хүсэлтээр 18 каратын алмаазан алт, рубин бусад үнэт чулуугаар хийлгэх боломжтой. Intel Core i5 процессортой. 8476 ам.долларын үнэтэй. Д.Од
Shuud.mn
Сонин хачин