Шилдэг тамирчдаа шагнаж урамшууллаа
Энэ жил Увс аймгийн өсвөрийн тамирчид улсын болон олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд амжилт гаргаж орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн юм. Тухайлбал улсын даамын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө , хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 3-р байранд орсон бол самбо, жудо, чөлөөт бөхийн төрөлд оролцсон өсвөрийн тамирчид маань өндөр амжилт гаргаж зарим нь дэлхийн аваргын тэмцээний эрхээ өвөртлөн бэлтгэлдээ гарчээ.
Аймгийн ЗДТГ-ын зүгээс энэхүү амжил бүтээл гаргасан тамирчид, тэдгээрийг дасгалжуулсан багш нарыг урамшуулах, цаашдын бэлтгэл сургуульд нь туслах зорилгоор нэрэмжит шагналаа гардууллаа.
Хүүхдүүд шагнал гардах үеэр Сумогийн их аварга , Монгол улсын гавьяат тамирчид Д.Дагвадорж Галдан бошигт хааны өргөөнд ирж тэдэнд амжилт хүсэж, хамтдаа зураг даруулсан нь хамгийн давтагдашгүй шагнал байлаа.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ