
Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева “Муз-ТВ 2013” ёслолын ажиллагаанд ирэхдээ байнгын имиж болсон нэвсийсэн даашинзаасаа татгалзаж биеийн галбираа тодотгосон хувцастай ирсэн нь олныг гайхшруулжээ.
Аллагийн энэхүү гэнэтийн бэлэг ёслолын ажиллагааны гол сэдэв болж хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан байна.
Ёслол Оросын дуу хөгжмийн ертөнцийн томоохон үйл явдал бөгөөд энэ удаа Өмнөд Солонгосын төдийгүй дэлхийн од болоод байгаа PSY Ганнам стайлаа дуулах аж.
Д.Од