Сирийн цэргийн бааз дайралтад өртлөө
2011-11-16

Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоо Хараста дахь армийн нисэх хүчний бааз дайралтад өртжээ. Сирийн сөрөг хүчний Эрх чөлөөний төлөөх арми хэмээн өөрсдийгөө нэрлэсэн зэвсэгт босогчид болон тэдний талд орсон армийн зарим цэргүүд пуужин харвагч болон бусад зэвсгээр зэвсэглэн нисэх баазыг дайрсан байна. Энэ нь одоогоор гуравдугаар сараас эхэлсэн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг эсэргүүцсэн тэмцлийн хамгийн томоохон эсэргүүцэл боллоо. Сирийн дотоодод хэдийгээр гадаадын сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байгаа ч цэргийн бааз дайралтад өртөн бүрэн сүйрсэн хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна. Энэ дайралт нь Сирид иргэний дайн дэгдэхийн эхлэл боллоо хэмээн үзэгсэд ч цөөнгүй байна. Гуравдугаар сараас хойш Сири улсад 3500 гаруй иргэд амиа алдаад байгаа.
Shuud.mn
Сонин хачин
za balarjee
2011-11-16