50 багшийг 100 сая төгрөгөөр шагнана
2013-06-12

  Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулах “Боловсролын чанарын шинэчлэл нийслэлд” тайлангийн хурал  өнөөдөр 13.00 цагт Хүүхдийн ордонд болно. Хурлын үеэр бага ангийн 50 багшийг нийт 100 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм байна. Тавдугаар анги төгсгөж байгаа багш нар өөрсдийн хүслээр ур чадварын шалгалтад хамрагдаж сайн дүн авсан нь 1-5 сая төгрөгийн шагнал авах аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин