Эдвард Сноудены орогнолыг хэлэлцэхэд бэлэн байна
2013-06-12

  АНУ  иргэдийнхээ интернэт мэдээллийг шалгадаг хэмээн мэдэгдэл хийж оргон зайлсан Эдвард Сноуденыг хүсвэл, улстөрийн орогнолыг нь хэлэлцэхэд бэлэн гэж Путиний нарийн бичиг Дмитрий Песков “Коммерсант” сонинд  мэдэгджээ. 29 настай Сноуден тавдугаар сарын 20-нд Хонконгт ирсэн. Түүнийг мөрдөж эхэлмэгц оргон зайлсан юм. Үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клэппер Сноуденыг үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан гэжээ. АНУ-ын Хууль зүйн яам түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн хэмээн мэдэгдээд байна. Д.Од
Shuud.mn
Сонин хачин