
“Vip crown auto club” болон “Нийгмийн Идэвхитэй залуус" ТББ хамтран энэ сарын 15-ны өдөр Туул голыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгах ажлыг нэг хэсэг болгон энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Цэвэр цэмцгэр хот, эрүүл орчны төлөө албан байгууллага, хотын залуусыг энэ ажилд нэгдэхийг уриалсан тус залуус “Ривер Бич” амралтын газраас Зайсангийн гүүр хүртэлх голын урд, хойд талын эрэг дагуух нийт таван километр газрыг өглөөний 10.00-16.00 цагийн хооронд цэвэрлэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ