Хачирхалтай бас айдас хүрэм
2013-06-14

   

1955 оны зургадугаар сарын 13-нд буюу энэ өдөр Якутын “Мир” алмааз олборлох уурхай нээгдэж байв. Харин өнөөдөр энэ уурхайн гүн 525, диаметр нь 1,2 км. Дэлхийд хүний гараар бүтээгдсэн болон байгалийн “хийсэн” сонин содон нүхийг танд сонирхуулж байна.

1. Мир” Якутын алмаазны орд.

 

2. Аварга том цэнхэр нүх, Белиз

 

Диаметр нь 305, 120 метрийн гүнтэй. Лайтхаус-Рифийн төвд байдаг.

 

3. Канадын Дьявик алмаазны уурхай

 

Уурхай Боинг хүлээн авах хүчин чадалтай дэд бүтэцтэй. Жилд 7,5 сая карат очир эрдэнэс олборлодог

 

4. Дарваза, Туркменистан

 

Энэ нүхийг нутгийн оршин суугчид болон жуулчид “Чөтгөрийн хаалга” гэж нэрлэдэг. Байгалийн хийн нүх 60 метр диаметртэй, 20 метр гүн:

   

5. Бингем-Каньон, Юта, АНУ

 

Зэсийн уурхай. 4 км гүн 1900 акр талбай хамардаг. Дэлхийн хамгийн том уурхайн нэг.

 

6. Плотина Монтичелло, Калифорни, АНУ

 

 

 

Зам барих үеэр нэгэн жижигхэн хот усанд автаж дээр нь хиймэл нуур Берриесс үүсгэсэн. Нуурын ус гадагшлуулах онцгой шийдлээр энэхүү 22 метрийн диаметртэй нүх “ажилладаг”

 

7. Алмаазны уурхай ӨАБНУ

 

Одоо ажиллахаа больсон алмаазны уурхай ӨАБНУ-ын Кимберли хот дахь  1871 онд нээгдсэн энэ нүхийг ямар ч техникгүй хүрз, жоотуугаар ухсан гэхэд итгэмгүй.

 

Уурхай хаагдахад 463 метр өргөн, 240 метр гүн нүх үлджээ. Нүх аажмаар усаар дүүр байгаа бөгөөд 100 сая жилийн өмнө галт уул байжээ.

   

8. Гватемалын нүх

 

2010 онд орсон хүчтэй аадар борооны дараа үүссэн. Энэ нүх гурван давхар барилгыг “залгисан” юм.

Д.Од

 
Shuud.mn
Сонин хачин
Hunnu:
Monholooroo bich l dee...
2013-06-14