Нийслэлийн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ
2011-11-17

Нийслэлийн эмэгтэйчүүд таван жил тутамд “Нийслэлийн хөгжил-Эмэгтэйчүүдийн оролцоо” зөвлөлгөөнийг зохион байгуулан, 85 жилийн ойгоо угтан 85 бүтээлч ажил хийж байгаагаас дүүрэг тус бүрт есөн бүтээлч ажил хийсэн байна. Энэ удаад мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөлгөөнөөр шинэ зуунд нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл  хөтөлбөрүүд, зохион байгуулсан ажлуудын талаар Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Наранцэцэг, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг, Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн төслийн зохицуулагч Г.Энхсайхан нар илтгэл тавьж мэдээлэл хийж хэлэлцүүллээ. Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл нь эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, сургах, мэргэжил олгох чиглэлээр томоохон төслүүдийг тогтвортой хэрэгжүүлэхдээ эмэгтэйчүүдээр дамжуулан өрх гэр, үр хүүхдүүдэд нь чиглэгдсэн цогц үйл ажиллагаа явуулдгаараа онцлог юм. Түүнчлэн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр хуулийн хүрээнд НЗДТГазар, дүүргүүдийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсүүд, гадаад дотоодын төрөлжсөн байгууллагуудтай байнгын хамтын ажиллагааны ажиллаж байна. Зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгө үзэмж хөгжил цэцэглэлтийн төлөө идэвх чармайлт гарган ажилласан есөн эмэгтэйг “Нийтийн аж ахуйн үйлчилгээний  Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Нийслэлийн хүндэт тэмдэг, болон өргөмжлөлөөр шагнасан юм.    Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөл нь 1926 оны арвэннэгдүгээр сарын 16-нд үүсэн байгуулагдсан 85 жилийн түүхтэй ууган байгууллага юм. Тус зөвлөл нь нийслэл хотын есөн дүүрэгт салбар зөвлөл, хороодын анхан шатны нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Shuud.mn
Сонин хачин