Гадаад байгаа монголчууд саналаа өгч байна
2013-06-15

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Москва хот дахь салбар комиссийн 18-р хэсэгт санал хураах ажил өчигдөр өглөөний 07-н цагт эхэллээ.

Монгол улсын хэргийг ОХУ-д түр хамаарагч С.Банзрагч санал хураалтын нээлт дээр хэлсэн үгэндээ, гадаад улсуудад амьдран суугаа Монгол улсын иргэд 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн сонгох эрхээ эдэлдэг болсон билээ. Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуульд Москва хотод амьдардаг 141 хүн бүртгэгдэж байснаас 86% нь саналаа өгч байсан бол энэ жил болж байгаа Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд саналаа өгөхөөр 215 хүн бүртгэгдээд байгаа нь манай иргэд сонгуулийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаагийн илрэл мөн гэж онцлон тэмдэглэлээ.

Санал хураалтын нээлтийн ажиллагаанд сонгуулийн салбар комиссийн гишүүд, ЭСЯ-ны ажилтнууд болон сонгогчдыг төлөөлөл оролцон саналаа өглөө. Өдрийн 12 цагийн байдлаар 41 хүн буюу нийт бүртгэгдсэн сонгогчдын 20,5% нь саналаа өгөөд байна. Мөн Бүгд Найрамдах Түрк Улсад суугаа иргэд мөн саналаа өгч эхэлсэн бөгөөд Анкара дахь салбар комисст нийт 97 хүн бүртгүүлж, Улаанбаатарын цагаар өчигдөр 19 цагийн байдлаар нийт 19 хүн саналаа өгөөд байна байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин