Өнөөдөр олон улсын олимпийн өдөр
2013-06-16

Одоогоос 63 жилийн өмнө буюу 1948 оны нэгдүгээр сард Санкт-Морицед болсон ОУОХ-ны 42 дугаар чуулганаар жил бүрийн зургадугаар сарын 23-ныг олимпийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг. Учир нь 1894 оны эл өдөр барон Пьер де Кубертен Парист Олон улсын тамирчдын конгресс дээр алдарт илтгэлээ тавьж, орчин үеийн олимпийн наадмыг зохиох санал гаргасан нь олны дэмжлэгийг хүлээж, 1896 онд Грекийн Афин хотноо зуны олимпийн анхдугаар наадам зохиогдсон түүхтэй. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх ерөөлтэй олимпизм Монгол орны хөрсөнд соёолоод даруй тавь гаруй жилийн нүүр үзжээ.

Тэгвэл өнөөдөр МҮОХ “Янзага” зусланд спортынхныг хамруулан олон улсын олимпийн өдрийг тэмдэглэж байна. Мөн “Янзага” зусланд волейболын спортын ОУХМ Ж.Хаянхирваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаа бөгөөд МҮОХ, алдартай тамирчид, спортын сэтгүүлчдийн төлөөлөл “Олимпийн өдөр”, мини волейболын тэмцээний нээлтэд оролцож байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин