Европарламент хаана байхаа мэд
2013-06-17

Дээрх үгийг Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган хэллээ. Тэрбээр Туркт “арабын хувьсгал” болж байгаа хэмээн ярьсан Европын парламентын гишүүдэд хандан “Туркийн хавар 10,5 жилийн өмнө 2002 оны 11 дүгээр сарын 3-нд болсон гэдгийг мэдэхгүй хүмүүст сануулъя. Европын парламент Туркт болж байгаа үйл явдлын талаар шийдвэр гаргана гэнэ.  Хаана байхаа мэд. Бид ийм шийдвэрийг хүлээн авахгүй” хэмээн олны өмнө хэлжээ.

“Грект хичнээн юм эвдэлж, хичнээн сая еврогоор хэмжигдэх үйл явдал болсон. Европ үүнд хэрхэн хандсан билээ. Бас Сирид хичнээн цус асгарч байна. Палестины ард түмний зовлон гачлан. Энэ бүхэнд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага, Европарламент хэрхэн хандаж байгаа билээ” гэж тэрбээр дэмжигчдийнхээ өмнө хэлсэн юм.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
Henchbish:
Ene medeeni orchuulga n jaahan sonin bolson bnaa. Tsaashdaa anhaaraaarai...
2013-06-18