Капитал банк 8,0 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ
2013-06-17

Үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалтай Капитал банк Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 8,0 хувийн хүүтэй орон сууцны зээлийг нийт иргэддээ олгоход бэлэн боллоо. Бид  6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар, нэгжээрээ дамжуулан орон сууцны хөнгөлөлттэй  зээлэнд хамрагдах хүсэлттэй иргэн Таны материалыг хүлээн авч шуурхай шийдэж өгөх болно. Хэрэв Та Капитал банкинд  орон сууцны зээлтэй байгаа бол энэхүү зээл рүү шилжүүлэх боломжтой. Шинээр орон сууцны 8,0 хувийн хүүтэй зээлийг авахаар шийдсэн  иргэн Та өөрт ойрхон байрлах Капитал банкны  салбар, тооцооны аль ч төвд очин зөвлөгөө авч, материалаа бүрдүүлэн зээлээ авч байрандаа ороорой. ТА БАЙРАНДАА ОРОХДОО БЭЛЭН ҮҮ. Хаяг байршил, утасны дугаарыг Та эндээс орж үзнэ үү http://capitalbank.mn/atm
Shuud.mn
Сонин хачин