Японы нэрт хөгжимчин хүүхэд залуусын хөгжмийн боловсролд хувь нэмрээ оруулна
2013-06-18

  Хүн төрөлхтнийг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй.Сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхийн зэрэгцэээ хүмүүжлийн чухал арга хэлбэрт “хөгжим” гээч зүйл чухал ач холбогдолтой.Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээс харвал хөгжмөөр хүмүүжүүлэх арга барилнь нийтлэг хэв шинжрүү хэлбийсэн байдаг.   Хөгжим хүүхдийн бие бялдар ба оюуны, сэтгэл зүйн тэнцвэртэй хөгжилд ихээхэн нөлөөлдөг болохыг баталсан судалгаа олон бий. Хүүхдийн хөгжмийн боловсролыг зөвхөн сургуулийнхаа хөгмжийн багшаас олж авсан мэдлэг чадвараар хязгаарлах биш орчин үеийн мэдээллийн олон төрлийг ашиглаж сонирхох, өөрийн биеэр хөгмжитэй холбогдох арга хэмжээнд оролцох, хөгжмийн тоглолт үзэх, ялангуяа сонгодог урлагт дур сонирхолтой болох зэрэг нь хүүхдийнхээ төлөө тавих эцэг эхийн анхаарал халамжийн нэгэн чухал хэсэг.   Тотал мюзик хөгжмийн дэлгүүр монголын хүүхэд залуусын хөгмжийн боловсролд анхаарал тавин ажилласаар ирсэн бөгөөд энэ удаад Япон улсаас мэргэжлийн хөгжимчин урьж монголын хүүхэд залуусын хөгжийн боловсролд хувь нэмэр оруулахаар чармайн ажиллаж байна.   Поппи нэрээр алдаршсан хөгмимчин Юүки Шимада энэ сарын 21 ны өдөр Улсын их дэлгүүр мөн удаах өдөр нь Улаанбаатар их дэлгүүрт 15-18 цагийн хооронд монголын хүүхэд залууст орчин үеийн хөгжмийн урлагийн чиг хандлагын талаар ойлголт өгч үзүүлэн тоглолт хийхээр төлөвлөжээ.   Та бүхэн үнэ төлбөргүй энэхүү үзүүлбэрийг үр хүүхэддээ сонирхуулж улмаар тэднийг хөгжимд дур сонирхолтой болох, түүгээр дамжуулан хүмүүжлийн зөв суурийг тавих алхам хийхийг зөвлөж байна.   Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин
Эрмүүн:
Хөгмжийн боловсролд анхаарч байгаа н тун сайн хэрэг. Хэрэв энэ чиглэлийг бид илүү их өөхшүүлбэл хүүхэд залуусын харьцаа соёл ухамсар шал өөр болно. Манайд ийм болох эхлэлийг тавьж анхаарал хандуулж ажиллаж байгаа нь тун сайн хэрэг. Баярлалаа. Хүүхдүүдээ хөтлөөд очдог хэргээ
2013-06-18