Распутины дүрд тоглоно
2013-06-19

 

Холливудын жүжигчин Леонардо Ди Каприо “Warner Brothers”-ын хийх гэж байгаа “Распутин” кинонд тоглохоор болжээ. Распутин бол Оросын сүүлчийн эзэн хаан Романовын гэр бүлтэй дотно байсан бөгөөд зөнч, домч гэдгээр нь дээдсийн хүрээлэнгийнхэнд зард гарсан нэгэн байв. Распутин Оросын хааны сүйрлийг ч мөн урьдчилан хэлсэн билээ.

Багадаа төрсөн ахыгаа алдсан Распутины хувийн амьдрал Ди Каприогийн сонирхлыг ихээхэн татаж байгаа тул гол дүрд тоглох саналыг хүлээн авчээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин