Д.Батхуяг нарын ялыг хөнгөдсөн гэж үзэв
2013-06-19

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Батхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон ялтнуудын өмгөөлөгч нарын гомдлуудыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцлээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүх 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд Д.Батхуягт төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, чанга дэглэмтэй хорих ангид 6 жил 6 сар хорих ял оногдуулжээ. Мөн Л.Даваацогтод төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, чанга дэглэмтэй хорих ангид 6 жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт жирийн дэглэмтэй хорих ангид 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан аж.

6

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж олгогдсон  106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон аж. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдсон байхад хээл хахууль өгч сэргээлгэсэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн дөрвөн тусгай зөвшөөрөл болон хээл хахуульд авсан нэг тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмалын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна.

6

Нийслэлийн шүүх дээрх хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд тэдэнд оногдуулсан хорих ялыг Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид 4 жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сар хорих болгон өөрчилжээ.

6

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. Харин давж заалдах шатны шүүхээс ялтнуудад ногдуулсан ялыг хөнгөрүүлсэн нь буруу гэж үзсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болголоо. Ингэснээр анхан шатны шүүхээс Д.Батхуягт чанга дэглэмтэй хорих ангид 6 жил 6 сар хорих, Л.Даваацогтод чанга дэглэмтэй хорих ангид 6 жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт жирийн дэглэмтэй хорих ангид 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсныг хэвээр үлдээв.

6

Мөн хүчингүй болгосон 106 тусгай зөвшөөрлийн тухайд лиценз эзэмшигч компаниуд нь сонгон шалгаруултад оролцож лицензээ авах эрх нээлттэй үлдэж байгааг Дээд шүүхийн тогтоолд тусгахаар болжээ.

Хэргийг эргэн сануулахад, Д.Батхуяг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтой бүлэглэн 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт 106 тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгон, Ашигт малтмалын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлджээ. Түүнчлэн Ашигт малтмалын газраас 2009 оны 9 дүгээр сарын 5-25-ны өдрүүдэд явуулсан геологи, хайгуулын ажлын тайланг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтаар "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2008 онд хийсэн хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хуульд заасан доод хэмжээнд хүрээгүй болох нь тогтоогдож Ашигт малтмалын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас тус компанийн дөрвөн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцлах тухай дүгнэлт гарсан байхад "Саусгоби сэндс" ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг хэрэгжүүлэлгүй, үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тус компанийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах "Хайрхан толгой" нэртэй 72499 гектар талбай бүхий, 42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй ашигт малтмалын 5261X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтын 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээлгэж, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр найз С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх замаар хээл хахуульд авсан гэмт хэргийг Д.Батхуяг зохион байгуулсан, Л.Даваацогт гардан гүйцэтгэгчээр оролцсон аж.

С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нар нь 5261Х дугаарт тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг хээл хахуульд авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байна.

6

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
АХАА:
сэтгэлээсээ ажил хийдэггүйн сонгодог жишээ лнаад хүмүүсийн чинь ажиллаж байгаа нь тэр шүү
2013-06-24
Unen:
Ih mungutei gesen kompani tom salbargui murtluu 30 gariu terbumtai gesen turd 5 jil ajilaad 50 terbum hiij chadsangui dunguj 30 iig hiilee geed halaglsj suuna gene. Avgai ni delhiin brendiin hamgiin uneteig heregledeg engiin neg shuba ni 19 myanga dollar ehneree hurtel mungu tsohij avsan 7 terbumaar bankinii zahirl urund orood avgai ni tuslah sanaatai mungutei humuusiin uvur damjsaar ene erd taalagdaad nuhuriin chini uriig darii geed shuud avch suusan. Shuudan banknii zahirliin eks ehner. Ene erd mongoliin huuli uilchilehgui gedeg yariya bdag
2013-06-21
Шоу даа:
Яагаад заавал сонгуулийн цаг хугацаатай давхардуулж ажлаа хийдэгийг нь ойлгохгуй байна. Дандаа ийм байгаасай
2013-06-20
Yaravgar Baterdene:
Erunhiilegch bolood ta nariig bugdiig ni sullana.
2013-06-20
mongol:
ene chin l shudarga es
2013-06-19
shudraga irgen:
Ta nar bitgii tuilshir. Yum l bol songuuliin Show geh yum. Avah yostoi yalaa avch bna. Mongol ulsad Shudraga yos jinhene utgaaraa togtoh gej bna. Nam nam l geh yum yalaas multrah gej namiin gishuun boldog Lalaruudiig hashraah heregtei. Eh ornoo hudaldsan, yadarsan ard tumnii tatvaraas tsuglasan mungiig idej uuj humslaj hulgailj baigaa hulgaich nariig sain shiitge bur shiitgesen shig shiitge.
2013-06-19
Шоу даа:
Яагаад заавал сонгуулийн цаг хугацаатай давхардуулж ажлаа хийдэгийг нь ойлгохгуй байна. Дандаа ийм байгаасай
ИРГЭН:
МАН -С САЙН ЗҮЙЛ ГАРАХГҮЙ ЮМ АА ДАНДАА АВЛИГАЧИД
2013-06-19
Kazino:
Turuus garsan terbumtan gevel ene hun shdee. Odoo garch ireed terbumtan hun ter ih munguuruu erunhiilugch boloh baihoo. Har tamhi kazinogoo boli zogsoo gej ter huvsguliin duu nartaa heleerei. UB maani chinii muu muuhaigaar duurlee. Esvel ushuu ih zuil angi nemj bolno shuu. Barimt bga shuu
2013-06-19
Bathuyag:
Ene hun turiin tom alba hashij terbumtan bolson UB olon nuuts kazino neesen tuundee togloj hojson dur esgen mungu avdag bsan. Tur horison bolohoos tuunii hurungu mungu huraagaagui. Ene hund ul hudluh hurungu ba gadaadad nuuts dansand asar ih olon ter bum tugrug bga. 40 uud terbum tugrug turuus ulsaas ard tumnees humsalchaad uguhgui tur ch butsaaj avahgui bna. Odoo tuunii hurungiig huraaj yalig nembel taarna.
2013-06-19
niva:
heree medehgui hamaagui davj bolohgui um ba
2013-06-19
heye:
Yamaa. Davj zaaldaad nemuulsen uu. Chimeegui l Baij baihgui Dee. Urdah ni iim heregtee hund bolomjiin shiitgel baisan shuu de.
2013-06-19
zochin:
Ardchilsan namiinxan odoo uursdiigoo xeden avilagchidiig shiitgex xeregtei tevel ard tumenees unelgeeg mash sain avax bolno do... medej baigaa bailguidee... xeniig zolioslox ym bol xarjil baiy....
2013-06-19
nnnn:
sain bna.songuuli bsan ch yadag yum,shudarga shiidver gargasan bna
2013-06-19
зочин:
гэрийн хаяг нь хаана юм бол. Айлгах юмсан
2013-06-19
зочин:
гэр бүлийн бүх эд хөрөнгийг нь хурааж гудамжинд гаргах хэрэгтэй. Тэгвэл бусад нь айна шүү.
2013-06-19
zochin:
gazar nutgaa hudaldsan novshid denduu baga yal og ch.
2013-06-19
uuuuu:
ene unen blov uu
2013-06-19
irgen:
Nemeed 10 jiliin yal ogoh heregtei shuu dee?
2013-06-19
SHOW SHOW:
TSEVER SONGUULI SHUU DEE
2013-06-19