Аз жаргал гэж юу вэ
2013-06-19

Аз жаргалын тухай ойлголт хүн бүхэнд өөр байдаг. Харин өсвөр насныхан ихэнхдээ жаргал гэдгийг тансаг машин унаж, сайхан байранд амьдрахыг хэлдэг байх. Үгүй юм. Жаргал ердөө л дэргэд чинь байдаг. Олон хүн жаргалаа алдсаны дараа жаргалтай байснаа мэддэг гэдэг.

Жаргалын тухай ном гаргахаар интернэт  төсөл хэрэгжиж эхэлжээ. Аз жаргалтай кадр дарж чадсан гэж бодож байгаа бол та ч энэ төсөлд оролцож болно гэж төслийн удирдагчид ярьж байна.

1.Ирландын регби спортын од Брайян О’Дрисколл хамгийн залуу хөгжөөн дэмжигчээ эмнэлэгт эргэн иржээ. Энэ бол бяцхан хүүгийн хувьд хязгааргүй аз жаргал байв. (sportsgrid.com)

2. Нельсон Манделаг 26 жилийн дараа гэртээ ирэхийг хүлээж байгаа залуу. (Corbis)

3. Гаитигийн газар хөдлөлт. Глэдис Луи Жейниг дөнгөж саяхан нуранги дороос олжээ. (Patrick Farrell / AP)

4.101 настай өвгөн. Лондонд амжилттай газардсандаа баярлаж байгаа нь. Энэ хүн онгоц бүтээхээс өмнө төржээ. Өмнө нь хэзээ ч нисч байгаагүй. (Kevin Lamarque / Reuters)

5. Хойд Солонгосын иргэн Өмнөд Солонгост амьдардаг ээжтэйгээ уулзаад (POOL / Reuters)

6. Үерт автсан газраас хонь аварсан пакистан залуу. (Mohsin Raza / Reuters)

7. Москва дахь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай төв. Таван настай хүү дельфинтэй тоглож байна. (Sergei Karpukhin / Reuters)

8.Сөүлийн эмнэлгийн ажилтан, өвчтөнүүд. Дэлхийн аваргын тэмцээнд БНСУ-ыг шөвгийн дөрөвт үлдэхэд. (Stringer Korea / Reuters)

9. Палестин бүсгүй Ширин Халиф суллагдаж ээж рүүгээ гүйж байгаа нь. (Mohammed Salem / Reuters)

10. Макси заан зулзагатайгаа. (Andreas Meier / Reuters)

11. Атлантын 1996 оны олимп. Майкл Жонсон 200 метрт дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь.  (Mike Blake / Reuters)

12. Жаргалтай эцэг. (STRINGER / Reuters)

13. Энэтхэг хүүхдүүд бороонд тоглож байна. Энэ бороо удаан үргэлжилсэн ган тайлжээ. (Arko Datta / Reuters)

14. Хосни Мубаракийг огцорсонд баярласан египет эмэгтэй 2011 он. (Getty)

15. Өмнөд Судан. 12 настай хүү гурван жилийн дараа анх удаа гэр бүлээ харж байгаа нь. (Handout Old / Reuters)

16. Пакистаны загасчид Энэтхэгийн шоронгоос чөлөөлөгдсөн нь. Тэднийг Арабын тэнгист хууль бусаар загас барьсанд буруутган хорьсон юм. (Amit Dave / Reuters)

17. Филиппинд 72 цаг барьцаалагдсан нөхдөө хараад баярласан өсвөр насны хүүхдүүд.  (Erik de Castro / Reuters)

18. Германчууд Унгар, Австрийн хилээр гарч байна. 1989 онд хэдэн мянган герман иргэн төмөр хана нурсны дараа ХБНГУ руу зугтаж гарсан юм. (Reuters)

19. Мирон Ливайн,   Филипп Зиндерман нар Манхеттаны гэр бүлийн товчоонд бүртгүүлсний дараа. Тэд 51 жил хамт амьдарсан юм. (Allison Joyce / Reuters)

20.Умард Каролин 2003 он. Долоон сартай Энфернс Негрон эцгийгээ хүлээж байна. (Randy Davey / Reuters

21. Амийг нь  аварсан нохойгоо тэвэрч байгаа залуу. (Norsk Telegrambyra / Reuters)

22.Армиас ирсэн залуу бүсгүйг тэвэрч байна. (Lucas Jackson / Reuters)

23. Одетте Эдумке найман настай охиноо оллоо. Конгод Улаан загалмайн нийгэмлэг дайнаас болж салсан 25 хүүхдийг гэр бүлд нь буцаан өгсөн юм. (Finbarr O'Reilly WS / Reuters)

24. Сан-Паулу дахь Хавдрын эмнэлэг. Шигшээ багаа Португалийг хожиход баярлаж байгаа нь. (Nacho Doce / Reuters)

25.Белфастад гал зогссонд баярлаж байгаа ирланд хүүхдүүд. (Kevin Lamarque / Reuters)

26. Олимпийн дөрвөн алтан медалийн эзэн болсон Эмми Ван Дайкен. (Nick Didlick / Reuters)

27. Палестинд анхны сонгуулиа өгч байгаа иргэн. (David Silverman / Reuters)

28. Сребреницагийн хоёр дүрвэгч. Дөрвөн жилийн дараа уулзсан нь. (Oleg Popov / Reuters)

29. Бээжингийн иргэд олимп зохион байгуулах эрх авсны дараа. (Hyungwon Kang / Reuters)

30. Шанхайн эмнэлэгт ачаа төрөхөд баярлаж байгаа эмээ. (Carlos Barria / Reuters)

31.Дэйтоны энхийн гэрээнд гарын үсэг зурсны дараа баярлаж байгаа эх, охин. (Danilo Krstanovic / Reuters)

32. Гурван жил уулзаагүй босни эмэгтэй охинтойгоо уулзсан нь. (Stringer / Reuters)

33. Жек Николсон 2006 онд. “Los Angeles Lakers” “Houston Rockets”-ийг буулгаж авсны дараа. (Lucy Nicholson / Reuters)

34. Энэтхэг. Байшингийн  нуранги дороос гаргаж авсан охиныг аварсан аврагчид. (Str Old / Reuters)

35.Дайнаас эргэж ирсэн Мария Родригес, Минди Уилсон нар. (Jessica Rinaldi / Reuters)

36.Миссури мужид болсон хар шуургаас 16 өдрийн дараа муураа олсон гэр бүл. (joplinglobe.com)

37. Виржиния муж. Саго. 12 уурхайчин аварсныг мэдсэн гэр бүл. 2006 он. (Joshua Roberts / Reuters)

38. Уурхайчид  аварсан мэдээ сонсоод.

39. Цунами болсноос хоёр сарын дараа олдсон хүү. Шри-Ланка. (Anuruddha Lokuhapuarachchi / Reuters)

40. Тайлбаргүй

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
нараа:
би аз жаргалтай гэдгээ мэддэггүй байжээ. надад бүх зүйл байдаг ч би олж хараагүй юм байна. баярлалаа. намайг бүх цаг үед хайрладаг гэр бүлийнхэндээ хайртай шүү.
2013-11-24
nomin:
ymar goy ym be setgel sanaa hurtel sergeed shan bolchihloo uneheer goy medee bn ene medeeg oeuulsan hund bayrlalaaaaa gj heliiii :))))))
2013-09-21
1234:
yostoi l az jargal bnaa, nulims garlaa
2013-06-22
билгүүн:
Ёстой гоё мэдээ, нулимас унагаалаа үзээд, баяраллаа
2013-06-22
love:
gerel gegeetei zuil tavisand bayarlalaa
2013-06-21
Darkhan:
Байгаадаа сэтгэл хангэлуун байж сурцгаая
2013-06-21
аз жаргал:
ийм гэрэл гэгээтэй мэдээ нийтэлж баймаар, баярлалаа
2013-06-20
аз жаргал:
аз жаргал үнэхээр дэргэд байдаг аа
2013-06-20
love:
yag unen
2013-06-19
hh11:
saihan zuragnuud bna vneheer uhaaral hairllaa nadad
2013-06-19
love:
yag unen