Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ерөнхийлөгчид захидал бичжээ
2013-06-20

ТЕГ-ын хурандаа Д.Цогтбаатарыг баривчилж хориод багагүй хугацаа өнгөрчээ. Түүний гэргий Ч.Мандах нөхрийг нь баривчилсан нь хүний эрхийг зөрчин, хууль бус ажиллагаа явуулсан хэмээн хэвлэлийн хурал зарлаж байсан юм. Тэрээр нөхрийгөө хэлмэгдэж байгаа талаар Ерөнхийлөгчид хандан ил захидал бичжээ. Ил захидлыг хүргэе.

                                     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа Таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Жирийн иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгийн их анхаардаг болохоор Танд хандан энэхүү захидлыг бичиж байна. Та Ерөнхийлөгчийн сонгуулийн нөр их ажилтай, зав чөлөө муутай байгаа ч Хууль ёс, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нэгэн хэрэгт анхаарлаа хандуулна гэдэгт би итгэж байна.

Миний нөхөр, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баривчилж, цагдан хорьсноос хойш 17 хонож байна. Миний нөхрийг анх залилангийн гэх хэргээр баривчилан хорьсон. Тэр холбогдуулаад байгаа хэрэг нь 2005 онд гарсан бол манай нөхөр 2004-2005 онд Моксвад Холбооны аюулгүй байдлын академид сурч байсан юм. Тэгэхээр хэрэг гарах үед манай нөхөр Монголд байгаагүй гэсэн үг. Манай өмгөөлөгчийн хэлснээр залилангийн хэрэгт хохирогч нь өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд хэрэг үүсгэн шалгадаг гэсэн. Гэтэл энэ хэрэгт ямар ч хохирогч байхгүй, өргөдөл гомдол гаргасан хэн ч байхгүй байна.  Манай нөхрийг хууль бусаар цагдан хорьж, огт хамааралгүй хэрэгт холбогдуулан хорьж байгаа нь Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн би үзэж байна. "Хүнийг шалгаж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой" гэж та хэлдэг. Хуульд зааснаар бол онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон, оргон зайлах магадлалтай хүмүүсийг цагдан хорьдог. Гэтэл манай нөхөр тодорхой оршин суух хаягтай, өргөсөн тангарагтаа үнэнч, Монгол Улсын аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа төрийн жирийн л нэг албан хаагч.

Монгол оронд ардчиллын салхи сэвэлзэж, шинэчлэл рүү тэмүүлсэн монголчууд бидний үзэл санааны туг нь та болж байсан тэр өдрүүдэд би ч гэсэн Ардчиллын төлөөх жагсаал цуглаанд найзуудтайгаа хамт оролцож байсан.

Та Ерөнхийлөгч болсон өдрөөсөө эхлэн Монгол  улсад хууль, шүүхийн шинэчлэл хийх ёстой хэмээн шинэчлэлийн ажлыг эрчимтэй эхлүүлсэнийг би жирийн иргэний хувьд талархан дэмжиж ирсэн. Ялангуяа нөхрийгөө хоригдсон энэ өдрүүдэд хууль, шүүхийн шинэчлэл Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй гэдгийг яс махандаа тултал мэдэрлээ. Хуулиа мөрддөггүй, хуулийг мушгин гуйвуулдаг хүмүүс жирийн бидний амьдралаар хэрхэн тоглож, хүний эрхийг хэрхэн зөрчиж болдгийг би харлаа. Миний нөхөр Д.Цогтбаатарыг огт хамааралгүй хэрэгт  хамаатуулан хууль бусаар хорьж байна. Энэ хэрэгт таныг анхаарлаа хандуулахыг жирийн иргэн  хүний  хувьд хичээнгүйлэн хүсье.

Монгол Улсад ардчилал, хүний эрхийг бататгах, хууль шүүхийн шинэчлэлд таны эхлүүлсэн ажил бүрэн үр дүнд хүрнэ хэмээн би найдаж байна.

Таны цаашдын ажилд амжилт хүсье.                                  Д.Цогтбаатарын эхнэр Ч.МАНДАХ" гэжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
cvcv:
Daruuhan bai l gej zahiy daa.
2013-06-23
Bata:
S.Bayar holbootoi gesen shuu....
2013-06-23
Tsogtood:
chi denduu novshiin
2013-06-21
Tuul:
Tsogtood ataarhdag humuusin yavuulga bna yaj muulaad denduu sain saihan zaluuda buh talaara
2013-06-20
zochin:
Mandahaa chi taivan bai.10n jil hanilsan namaig gudamand yu ch ugui hyasan hunshuu dee chi.odoo zugeer oldson hooliig hyahahad amargui l baigaa l daa.chi ch hun muutai hundee.
2013-06-20
mandahaa:
barimt ene ter delgene geed baihaar ni tsagdaa aigaad tavichihuu. ulam neree bodiish dee busgui mini. ternii orond hoorhon zahia bn
2013-06-20
sender q cite:
Ene tsagdaad bsan Tsogtbaatar mon uu... Sahaltai har hvn monuu bishuu
2013-06-20
Монгол биш:
Монгол биш, хятад, оросын эрлийү шүү дээ.
2013-06-20
Цогтоо, Баярцогтын найзуудад:
Цогтоогийн найзууд С.Баярцогт шүү дээ. Энэ 2 нийлж мөнгө гадагш нь хадгалуулдаг гэж учир мэдэх олон хүн ярьж байгаа. Тэр сая долларын хэд нь чинийх вэ? та нар хэнийг нухаж, ямар замаар мөнгө олсоноо хэлэх цаг удахгүй байхаа
2013-06-20
Цогтоод:
Цогтоо чинь угийн Орос Хятадын эрлийз, ёстой хөгийн амьтан, би энэ авгайг материал дэлгэнэ гэхээр Хурцтай холбоотой материал дэлгэх нь гэж хүлээж байлаа. Гэтэл шал өөр тийшээ яваад өгдөг байна шүү кккккк Цогтоо өөрөө новшын амьтан, олон хүний мууг үзэж,олон айлын эхнэр хүүхдийг уйлуулсан даа.
2013-06-20
naizuud:
Цогтбаатар бол ажлаа хийж явсан жирийн л нэг залуу. Түүний шударга зан л олон хүний дургүйг хүргэсэн дээ. Яг ийм үед хүний эхнэр нь л хамгийн их зовдог.
2013-06-20
Цогтоо, Баярцогтын найзуудад:
Цогтоогийн найзууд С.Баярцогт шүү дээ. Энэ 2 нийлж мөнгө гадагш нь хадгалуулдаг гэж учир мэдэх олон хүн ярьж байгаа. Тэр сая долларын хэд нь чинийх вэ? та нар хэнийг нухаж, ямар замаар мөнгө олсоноо хэлэх цаг удахгүй байхаа
zochin:
ene tsogtbaatar daan ch denduu l dee, mongol hund baimgui muu hun
2013-06-20
Монгол биш:
Монгол биш, хятад, оросын эрлийү шүү дээ.
Мандах-т:
Юунаасаа айгаад ухчихгээд байгаа юм бэ, ардын хуухдуудыг хэдэн зуугаар нь хориод шалгадаг л шуу дээ. Гэмгуй бол гараад ирнэ, Гэмт хун гэлбэлзэнэ гэдэг болоод байгаам биш уу.
2013-06-20
Жаахан ухаантай бай л даа:
Нөхөд минь ингэж бие биесээ ноход адил хэмлэхийн хэрэг юун ашиг хонжоо хайсан гадныхан үүнийг л хүсч байгаа.
2013-06-20
Zorig:
TEENEEG AVGAI VE, TER ALSAN GERMANAA TANIHGUI GEED BAIGAA YM UU, NUHCHIHAAD L MUNGIIG N AVSAN N TODORHOI
2013-06-20
Тагнуул:
За за Монголын тагнуулын байгууллагаар нэг иймэрхүү л адал явдалтай. Өөр ч юу хийхэв дээ.
2013-06-20
mongol:
materialaa yagaad delgehgui bna aaNohoroo ahiad shorond ni bailgaad baimaar bna uu ain.
2013-06-20
MAN iin:
chi MAN-iig demjdeg bizde hehe
2013-06-20
hhhhh:
ene bur shokond orchihoj
2013-06-20
Sain medehgui bj bitgii hudlunhus dugne:
Aij sandraad bh yum bhav dee nuhurn helmegdej shornd horichigdchood bgaa bol ehner hunii uureg sandarj yavahn. Chinii ehner bol toohgui gertee hevtehn tee
2013-06-20
ZOCHIN:
hevleliin baga hural ene,ter gej omgolon zagnaj yavahiin orond ene huurhun zahiagaa l bicheed suuj baihgui
2013-06-20
zochin:
Tsogtbaatar gegch ni uuruu huulia meddeggui, huviin ashig sonirholiig deeguurt tavidag, aimaar bayan, huniig denduu iheer hohirooj, helmegduulj yavsan hun dee
2013-06-20
төмөр замаас:
хурандаа нар гэж арай л баян байх юмаа төмөр замын цагдаагийн хэлтэсийн хурандаа энхсайхан эрхийг атг шалгаж юуч олоогүй бололтой бгд ийн шүүхийн хойд талын 5 давхар обьект эдэлж хэрэглэдэг range rover land хаанаас яаж авсан болоо
2013-06-20
Мандах-т:
Нэг их мундаг хүн чухал материал дэлгэнэ, өөр хэрэг задална гээд хачин юм яриад байсан. Эхнээсээ ийм захиагаа бичээд л явж байхгүй, Бодлогогүй тэнэг алхам хийж гэмгүй гэж өөрөө бодож байгаа нөхрийнхөө нэрийг барах юм даа. Яасан их айж сандрах юм вэ дээ? Омголон загнаж орилж хашгирахаа больж үз? Гэмгүй л бол гараад л ирнэ.
2013-06-20