Онцгой байдлын албан хаагчид шагнуулав
2013-06-20

Онцгой байдлын албаны 9 жилийн ойн баярын хурал, шагналын арга хэмжээ МҮЭСТОрдонд боллоо. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан 420 гаруй албан хаагч төрийн одон медаль, Онцгой байдлын албаны цол, салбарын нэрэмжит шагналаар шагнагдсан юм. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 20 албан хаагч, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 20 албан хаагч шагнуулсан бол Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө Онцгой байдлын хурандаа дөрөв, дэд хурандаа хоёр, хошууч гурав, ахмад цолтон 32 төрлөө. Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар жуух бичгээр 22, баярын бичгээр 40, сайшаалын үнэмлэх 57, Онцгой байдлын албаны төлөө 1,2,3  тэмдгээр 213 албан хаагчийг шагнаж урамшуулав. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин