“Цалинтай бол байртай” 8 хувийн хүүтэй зээлийн гарааны 96 цаг

img

Мөнгө санхүүгийн гэхээсээ жирийн монгол айл тулганд галаа бадраах, гэмт хэрэг, гэр бүл салалт, агаар, хөрсний бохирдол, хот, хөдөөгийн ялгааны уг үндэс, учир шалтгааныг нь арилгаж өөрчлөх орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн гарааны 96 цагт юу болсон бэ? “Гараа сайн бол бариа сайн” учраас нүдээр харж, чихээр сонсон, иргэдийн санал бодол, банк, төрийн үйлчилгээний чанар ямар байгааг сурвалжлав. Эмч, сэтгүүлч, инженер зэрэг ажил мэргэжил, хувийн зорилго нь өөр ч илүү сайхан сууц, илүү цэвэр хотод амьдрах хүслээр нэгдсэн залуус бид “Миний хаяг Монгол” санаачилга гарган ажиллаж байна. Бид “Цалинтай учраас байртай” болох зээлийн явцад иргэний байр суурийг илэрхийлэх, хүн хүндээ хэлж өгөх, сайныг нь дэмжихийн хамт саадыг нь арилгах асуудал тавьж шийдүүлэх зорилготой.

Эхний удаад Шүүхээр тогтоогдсон өртэй эсэхийн талаар лавлагаа гаргаж өгөх үүрэг хүлээсэн, ачаалал ихтэй байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж буцалж буй ажилтай нь танилцан, албан тушаалтан, ард иргэдийн байр суурь, санал бодлыг сонслоо. Хамгийн санаачилгатай ажиллаж байгаа Худалдаа хөгжлийн банк болон хямд зээлийн санхүүжилтийг нь авсан ч таг чиг буй Төрийн банкинд юу болж буйтай танилцав.

Шөнийн 23 цаг хүртэл өдөрт 1500 лавлагаа олгож байна
11 цаг

Зуун айлд, “Одкон” компанийн баруун талд байрладаг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 дугаар байр хүний хөлд дарагдан, амьдрал жинхэнэ буцалж байна. 2000 төгрөгөө дансанд тушаасан баримт, иргэний үнэмлэхээ барьсан иргэд дүрэмт хувцастай, хүлээн авагчийн өмнө дугаарлажээ. Сараалжин хаалттай цонхноос өр төлбөргүйг нотлох лавлагаа олгож байна. Өдөрт 50-100 лавлагаа олгодог байсан бол 8 хувийн хүүтэй зээл эхэлсэнээр  1500 болж ачаалал нь 30 дахин ихэссэн тул 22 ажилтан бүгд хүч зузаалан ажиллах зохион байгуулалтанд орсон гэж Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Батболд хэллээ. Хөдөө орон нутгаас гэхэд нэг өдөрт 1000 хүсэлт ирсэнийг нь интернэтээр олгож байна. Чирэгдэл үүсгэхгүйн тулд Улаанбаатарт ч интернэтээр лавлагаа олгох саналаа Монголын банкуудын холбоонд гаргасан гэлээ. Хөдөө рүү онлайнаар илгээж болж байгаа лавлагааг нийслэлд цахим хэлбэр ашиглан олгох боломжтой. Цаас, гараар олгох нь хүч нэмсэн ч, бүр үйлчлэгч нь хүртэл дайчлагдсан ч  ачааллаа даахгүй, хүмүүс дугаарлан зогсож буйдаа дуртай биш. Хүсэлтийг нь буюу 2000 төгрөг тушаасан баримт, иргэний үнэмлэхийг нь шуурхай хүлээн авч байгаа ч олгоход 2-3 хоног болчихож байна. “Цалинтай л бол байртай” болох хүсэлт улам ихсэх тул цааснаас цахим хэлбэрт шилжих саналыг хөтөлбөр хэрэгжүүлэгчид шуурхай шийдвэрлэх шаардлагатайг үүссэн дараалал, төвлөрсөн ачаалал, зарцуулсан цаг хангалттай нотолно.

  Пүрэв гаригийн өглөө хүсэлтээ өгөхөд ирэх даваа гаригийн 15 цагт гарна гэлээ гэж иргэн 31 нас Д.Батбаяр хэллээ. Эднийх сарын сая гаруй төгрөгийн цалин, орлогоо нийгмийн даатгалын дэвтрээрээ нотолсон, 30 хувиа яаж ийгээд, ах дүүгээрээ нийлж байгаад бүрдүүлсэн, шинэ нэг  өрөө байр авах гэж байгаа гэнэ. Жилийн 8 хувь гэхээр сарын 0,7 хүрэхгүй, өмнөх Засгийн газрын шоунаас болоод эхэндээ итгэхгүй байсан, одоо өөрийн биеэр үнэмшлээ гэж ярив. Д.Батбаяр бол энэ жил ашиглалтанд орж байгаа 26 мянга орчим шинэ сууцны түлхүүр атгах эхний хүмүүсийн нэг.   Харин иргэн Б.Цэцэгмаа авчихсан байсан зээлээ 8 хувийн хүү рүү шилжүүлж буулгах гэж байгаа, сардаа 640 мянгыг төлдөг байсан нь лав л зуу мянгыг хэмнэх ажээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлсэн “Цалин нэмээгүй байхад худалдан авах чадвар 30 хувь өснө” гэсэн үгийг иргэн Б.Цэцэгмаа өөрийнхөө жишээн дээр баталлаа. Хэрэглээнээс хуримтлал руу шилжиж эхэлнэ гэдэг нь ч хөлсний байранд өгчихдөг хэмжээний мөнгөө 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлэндээ төлөх бүрт өөрийнх нь болж байгаа олон мянган айлын сууц юм. Жилийн 16 орчим хувийн хүүтэй авсан зээлээ 8 хувь руу шилжүүлэх 31 мянган иргэний нэг нь Б.Цэцэгмаа. Зарим арилжааны банк өмнөх зээлийг нь 8 хувь руу шилжүүлж, гэрээшгээ шинэчилж байна.
13 цаг 30 минут
Төрийн банк сургалттай байна
Төрийн банкны “Зуун мянган айлын орон суууцны зээлийн төв” гэсэн том хаягтай салбарт очлоо. Хоёр теллерээс бусад нь төвдөө болж байгаа сургалтанд суухаар явсан, үйлчлүүлэгчгүй эл хуль байна. Дотоод журмаа боловсруулж байгаа, 8 хувийн хүүтэй зээлийг ирэх долоо хоногоос олгох байх гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Хувийн банкуудын хурд, санаачилгатай харьцуулахад төрийн менежмент нэг иймэрхүү.
14 цаг
Өмнөх зээлийг нь 8 хувь руу шилжүүлж дуусчээ

Худалдаа хөгжлийн банкны “Чингэлтэй” салбар бас л хөл хөдөлгөөн ихтэй байна. Зээлдэгчид сонгуулийн шоу гэж эргэлзсэн, бас санал хураах өдрөөс өмнө л амжих юм шүү гэсэн “улс төрийн сонор сэрэмж” ихтэй ирээд ажил нь бүтэхээр чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлж буй нь их сайхан санагдаж байгаа тухай салбарын захирал н.Оюунбилэг өгүүллээ. Энэ салбар орон сууцны өмнөх зээлийг 8 хувь рүү шилжүүлээд дуусч байгаа ажээ.

Үнээ нэмж шуналтвал хөтөлбөрөөс хөөгдөнө

Биднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, банкуудаар явж байхад Ерөнхий сайд Төрийн ордонд мэдээлэл өгчээ. “Дутуу барьсан орон сууцыг нь гүйцээж барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгоод, материалын үйлдвэрлэлийг дэмжиж урьдчилж цемент, арматур хоёрыг нь бэлтгүүлээд, инженерийн шугамыг нь татаж өгөөд байхад үнэ нэмнэ гэх юм бол хөтөлбөрөөс хасна. Хөнгөлөлтөө эдэлж, ашгаа олохоор байтал үхэн хатан үнээ өсгөх гээд байвал яая гэх вэ, дараагийн чадах компанийг нь оруулъя, зөндөө байна шүү дээ” гэж шулуухан авчээ. О.Магнайн тэргүүлдэг агентлаг ч шударга бус үйлдэлтэй үзэж тарна, энэ талаар мэдсэн зүйлээ хэлээрэй гэж иргэдийг уриалж байна. Нэг сайн мэдээ гэвэл хуучин сууц худалдах онлайн зар ойрын өдрүүдэд гурав дахин өсчээ. Гэр хашаанаас хуучин сууц руу, тэд нар нь шинэ рүү гэсэн шилжилт хөдөлгөөн ч ажиглагдаж байна. 8 хувийн хүүтэй зээлийн эхний 96 цаг нийгмийг хөл хөдөлгөөнд оруулжээ. Улсын орон сууц, нэгдлийн мал хувьчилсан шиг үзэгдэл болж эхэлсэн байна. Бид иргэдийн дунд хамгийн түгээмэл байгаа асуулт, саналыг Монголбанк, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэгт тавьж хариулт аван бололцооны хэрээр мэдээлэх болно.

“Миний хаяг Монгол” иргэний санаачилгын гишүүн

Эмч Б.БАЯРАА,

barilga.mn-ийн сэтгүүлч Б.ЦОЛМОНТУЯА,

инженер Ц.БОЛОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batdorj:
8 huwiin zeel hizee ihleh.wee
2016-01-05
olzii:
30 huw bvrdvled oron suuts hootsoldson bankud zeel gargahgvi geh ym yaj bairtai boloh be
2015-09-05
buynaa:
ene sanaag gargasn hvnde mash ih bayrlala
2014-11-03
zochin:
oron suutsnii zeeld xamragdsan getel bankand sanxvvjilt oroogvi geed 8 xubi ruu oruulaxgvi bn odoo 4 dex sardaa tolj bn vndsen tololt ny 52000 xvv ny 992000 xer udaan ingej tolox ym bol
2014-05-17
uranchimeg:
зүггүй үг мэтийг эс бичсэн эдүй
2014-03-18
nyam:
niitiiin bair * *
2014-03-18
boloroo:
bairnii unee barij boldoggui ymu 1mkb 1.200.000 barij boldoggui ymu
2014-02-18
amaraa:
bairnii une arai dendlee ternees gadna oron suutsnuudaa hotiin tovruu bish ger horoololruugaa telj barildaa hotiin tovd oron suuts barih zovshoorol ogmoorgui ymaa tegvel adaglaad ger horoololiin utaa bagasah bishuu ta buhniig hundetgen esolson buh ard tumniig demjigch amaraa
2014-02-18
batsuh:
anyag demjij bn
2014-02-18
anya:
ene bulang yah gej tavisan ym be ard irgediig ingej hohirooj bolj bga ymu tseegiigiin mungiig uguuchee amidrdh gj yvaa jiriinl neg mongol ulsiin irgen shdee 8% iin zeelnees chin bolj bairnii une nemegdej 1mkb 2.000.000 bollooshdee
2014-02-18
baagii:
hudlaashdee
2014-02-18
zochin:
ene 8%-iin zeel olgoj bgaa gedeg chini ynen yum uu.utaag buuruulj, irgedee oron suutsjuulna gej yariad bsan nuguu aldartai 8%-iin zeel chini nuguu l mungutei, argatai negend ni olddog yum bishyy. eswel zuwhun hotiin heentser gangan aluusd olddog yum uu. huduunii bid hyyhdyydiinheee ireedyin tuluu zaluu, hiij byteeh chadwartai bgaa deeree ene eeld hamragdaj bolohgyi gej yy.
2014-01-08
Tseegii:
БИД ГЭР БҮЛЭЭРЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖИД САНАЛАА ӨГСӨН. ӨГСӨӨР Ч ИРСЭН.БИДЭНД ГОМДОЛТОЙ ЗААЛТ ЖУРАМ БАЙНГА ТУЛГАРААД БАЙСАН Ч БИД УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛ ЭРХ АШГИЙГ БОДОЖ ДУУГҮЙ ГЭХЭД ХААШАА Ч ЮМ ТЭССЭЭР Л БАЙЛАА. ЭНЭ САНАЛ САНААЧЛАГАА ЭРГЭЖ ХАРЖ ЧАДУУ БИШ УЧРААС УЛСААС НЭХЭЖ ГУЙЛГА ГУЙГААГҮЙ БОЛГОЖ ТЭМҮҮЛЖ АМЬДАРЧ ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ ГЭЭД ДАВХАР ХОХИРООД БАЙГАА ДЭЭРХ ХҮСЭЛТИЙГ МИНЬ УНШИЖ ҮНЭХЭЭР АНХААРДАГ БОЛ, АРД ТҮМНИЙ СЭТГЭГДЭЛИЙГ СОНСОХ ГЭЖ ЭНЭ БУЛАНГАА ГАРГАСАН БОЛ ТА БҮГД ЭРГЭЖ НЭГ ХАРЖ ЯЛГАВАРТАЙ ГАРГАСАН ЖУРМАА ДАХИН ХЭЛЭЛЦЭЖ ЗАСВАР ХИЙЖ ӨГӨХГҮЙ ЮУ ТА БҮГДИЙГ ХҮНДЭТГЭСЭН ИРГЭН . БИ УРЬДЧИЛГАА ӨГСӨН БУЦААН АВЧ ЧАДАХГҮЙ ГАЦААНД ОРСОНООС АВСАН БАЙРНЫХАА ТӨЛӨӨ ХОХИРМООРГҮЙ БАЙНА. ТА БҮГДЭЭС ЗҮГЭЭР ҮНЭГҮЙ ЗҮЙЛ НЭХЭЖ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГУЙГААГҮЙ. ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ЦАЛИНГААР, МӨНГӨӨРӨӨ ТӨЛЖ АМЬДРАХ ОРОН СУУЦНЫ НӨХЦӨЛ Л Л ШААРДСАН ЮМ.
2013-06-27
Tseegii:
сайн байна та бүгдийн ажилд амжил хүсэж цаашид ахин нягталж үзэж зээлийн асуудалд эргэж харж урд нь авсан нийтиин гэхэд хүндрэлтэй гэсэн хэдий ч цахилгаанаар халдаг орон сууцыг өмнөх Засгийн үед 4000 айлын сууц олгох буюу төрийн албан хаагч гэж зааж байхад орон гэргүй байсан хүмүүс энэ зээлд хамрагдах боломж бүрдлээ гээд өөрсдөө орон сууцаа олоод урьдчилгаа мөнгөө хийгээд ирэхлээр зээл олгох гэрээ хийнэ гэсний дагуу урьдчилгаа мөнгөө хийчихээд захиалсан орон сууц нь ашиглалтад орохгүй албадлагаар шахуу орсон Тэгээд яг гэрээ хийх болоход урд нь эцэг эх нь орон сууцтай бол болохгүй гээд яалтач гүй өндөр хүүтэй зээл авахаас өөр аргагүй болж урьдчилгаагаа буцаан авч чадахгүй ийм зээл авсан.Гэтэл өнөөдөр бас л хохирсон бидний хохирлоо жоохон ч гэсэн бууруулж хүүгээ багасгах боломжтой болохнээ гэтэл бас л Төвлөрсөн халаалттай нийтийн сууцанд олгоно тэр ч байтугай 80 м2 -аас доош гэж заасан байна.Хэрвээ надад тэр мөнгө нь байсан мөнгөтэй байсан бол юу боллоо гэж зээл авч орон гэртэй болох гэж ингэж давхар хохирч байхавдээ.Тиймээс үүнийг нягталж эргэж журмаа харж өгөхгүй юу.Та бүгдийг үүнийг уншиж анхааралдаа авна гэдэгт найдаж байна.
2013-06-27
Soogii:
Ene ajliig sanaachilsan, shiidver gargasan, ehluulsen hun ni Elbegdorj eronhiilogch shuu dee.Holiin bodoltoi erdemtei uhaantai, eh oronoo gesen setgeltei hunee demjeerei manaihaan
2013-06-21
irgen:
KAPITRON gedeg bank yag turiin bank shig tag chig. edend setgel alga. yu hiij bgaag ni survaljlaad uguuch,irged zeeldegch nartaa handaj yamarch medeelel gargahgyi bh yum
2013-06-21
irgen:
xemjee zaasan ni ytgagvi yum.81 mkb bairtai zeeltei xvn bayan baij chadax yy.
2013-06-21
asuudal:
Dajgvu saihn ajil ehlvvljee ene maygaar yvad bwal uls oron hogjih ni damjiggvi odoo dr ni orgon heregleenii baraanii vnee bariad tsalingaa nemchwel ch 3sayhan uls hangaluun amidraad bjdee vils bvhen bvteh boltguai
2013-06-21
khos:
Minii bodloor ene zeel n chuhal bolovch buruu argaar uzej bna gej bodoj bna. 80m2 gesnees bolj tom brtai boloh husliig ugui hiij bgaagaas gadna odoo bairnii une ogtsom usuj bna. harin tur uneheer ard tumnee bodoj bair hiamdruulya gej bodoj bsan bol m2 n 1 saya, esvel 1.3 zuugaas baga unetei g.m zeel olgoh bsiin. hurdan zarah gej bsn hun hiamdruulj l taarah blaa. m2 bol hamaagui l bhgui yu
2013-06-21
zochin:
ene zeeliig ingeed taslahgui l ugbul humuus ch ingej uhimdahgui bh daa
2013-06-21
deeshee mongol:
Mash saihan ajil ehelsen shu,odoo iim bga deer ni l ene ediinz asgiig hugjuuleed tseverleed avah yum shu. Manaihaan ILUU ERUNHIILUGCHUU DEMJEEREI
2013-06-21
www.oronsuuts.com:
www.oronsuuts.com Үл хөдлөх хөрөнгийн портал сайт. Шинэ орон сууц, 100 мянган айлын дахин төлөвлөлт, мэдээ мэдээлэл, тендер, үл хөдлөх хөрөнгийн зар гэх мэт мэдээллийг та манай сайтаас үзэх боломжтой.
2013-06-21