Монголчууд дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ орууллаа
2011-11-17

Энэ сарын 1-8-ны хооронд Канадын Ванкувер хотод ирэх оны хавар, зуны хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох Vancouver  Fashion Week-2012 spring summer амжилттай болж өндөрлөө. Уг арга хэмжээнд Канадын нэртэй дизайнеруудаас гадна 25 улсаас дизайнерууд оролцсон байна. Манай улсаас олон жилийн туршлагатай мэргэжлийн байгууллага болох Шилмэл загвар ордоныхон уригдан амжилттай оролцлоо. Шинж чанар стилээрээ эрс тэс сонирхолтой шийдэл бүхий 3 өдөр тутмын коллекцийг тэд сонирхуулжээ. Мөн тус ордны Азийн супер модел Наранмандах, модель Баярцацрал нар Шилмэл загвар ордны загварууд болон бусад улсаас ирсэн дизайнеруудын загваруудыг өмсөж үзүүлэн үзэгчдийн нүдийг хужирлажээ. Дашрамд дурдахад Vancouver  Fashion Week-д Шилмэл загвар ордоныхон нь урилгаар хоёр дахь жилдээ оролцож байгаа аж.            
Shuud.mn
Сонин хачин
It's good to get a fresh way of lokoing at it.
2011-12-30
wha ha ha ha wha ha ha ha
2011-11-17
manai maiguud yu ve?
2011-11-17