Модон цамхаг сүндэрлэнэ
2013-06-23

  Шведийн архитекторууд Стокгольмийн төвд дэлхийн хамгийн өндөр модон цамхаг барихаар төлөвлөжээ. Тусгай технологиор барих барилга галд тэсвэртэй, ган мэт бат бөх байх гэнэ. Цамхаг 34 давхар байх аж.   Стокгольмоос гадна Австрийн Дорнбирн хотод 30 давхар модон барилга барьж байгаа юм. Энэ барилга дахь байрны үнэ 430-795 мянган ам.долларын үнэтэй байх гэнэ. Модоор барилга барих нь хүн төрөлхтний хамгийн анхны оролдлого бөгөөд Японд 1400 жилийн өмнө барьсан 19 давхар барилга өнөөг хүртэл оршин тогтносоор байдаг юм.   Д.Од
Shuud.mn
Сонин хачин