Хадгаламж банк даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлж эхэллээ
2013-06-24

Монгол улсын бүх хот, аймаг, сум, сууринд салбар нэгжтэй Үндэсний банк Хадгаламж банк салбартаа тэргүүлэгч Монгол Даатгал ХХК, МИГ Даатгал ХХК-тай хамтран даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

6

Гэрээний хүрээнд Хадгаламж банк нь өөрийн салбар нэгжээр дамжуулан жолоочийн хариуцлагын албан журмын, тээврийн хэрэгслийн, орон сууцны болон эд хөрөнгийн даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэх юм.

6

Хамтран ажиллаж буй байгууллагуудын хувьд “Монгол Даатгал” ХХК нь 80 гаруй жилийн түүхтэй, жил бүр нөхөн төлбөр нөөц сан, шуурхай үйлчилгээгээрээ даатгалын салбартаа тэргүүлэгч ууган компани билээ. МИГ Даатгал ХХК нь 16 дах жилдээ үйл ажиллагаа явуулж буй өргөн салбар сүлжээтэй,  туршлагатай байгууллага бөгөөд 2007 оноос хойш Хадгаламж банктай даатгалын зуучлалын үйл ажиллагаанд хамтран ажиллаж ирсэн.

6

Хадгаламж банк даатгалын зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 500 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан 1,8 сая харилцагчиддаа банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэхийн сацуу тэднийхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгаснаар өдөр тутмын эрсдлийг нь бууруулж сэтгэл тайван амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа явдал юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хадгаламж банкны лавлах утас 1881-ээс авна уу.

Shuud.mn
Сонин хачин