Төрийн хар хайрцагт байх газрын ховор элемент
2013-06-24

Хэрүүлийн алим болгон өнхрүүлэх алт, зэс, нүүрс, төмөр, цайр, жонш, фосфорит, уран гэсхийгээд л бидний ашигт малтмалын тухай ойлголт бараг дуусна даа. Нэг нэгнийгээ идсэн уусан, ашигласан завшсан гэж хэрэлдсээр он цагийг барах. Өөрсдөө ашиглаж чадахгүй байж харийнхныг завшаад дууслаа гэж уйлагнах. Ялангуяа хамгийн үнэтэй нь гэгдэх алт, зэс, нүүрс, төрийн хүдэр дээрээ нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцана. Зовлонтой ч ард түмэн дээ. Мануус л мэддэггүй болохоос тэрнээс чиг илүү үнэ ханштай, нөөц нь баялаг ашигт малтмал бас байна аа. Сургаар нь маргалдаад хэрэггүй. Олборлож дийлдэхгүй их өртөг, өндөр технологи шаардах ашигт малтмал.     Мендеелевийн үелэх системийн 57-71 дүгээрт дурайтал хүснэгтчлэгдсэн 17 хөнгөн бөгөөд хүнд чанарын элемент. Удаан хугацаагаар ашиглагддаг зай, гар утасны эд ангийн нарийн элемент, соронзоос эхлээд лазер радар болон цахилгаан соронзон технологид ховор элемент гол үүргийг гүйцэтгэнэ. Нэг ёсондоо түүнгүйгээр техник технологийн өнөөгийн өндөр төвшингийн хэрэгцээг хангах аргагүй юм.

.

Газрын ховор элементийн нөөцөөрөө Хятад улс дэлхийд ноёрхдог байна. Дэлхийн техник технологийн хөгжил дэвшил чухам энэ түүхий эдээс хамааралтай Хятад экспортын хязгаарлалтаараа дамжуулан олон улсад байнга “заналхийлнэ” АНУ, Солонгос, Япон, баруун Европын орнууд нэгдэж байж Дэлхийн худалдааны байгууллагад гомдоллосон ч цаадуул нь даанч нэг тоосонгүй. Харин сүүлийн үед газрын ховор элементийн экспортынхоо бодлогыг бага зэрэг зөөлөн хандах болсон. Дэлхийн бүх нөөцийн тал хувь нь буюу  36-55 сая тонн нь БНХАУ, харин 15 сая тонн нь АНУ-д болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад 19 сая тонн, Австрали 1.6 сая тоннын нөөцтэй байдаг аж. Гэвч өндөр зардал шаарддаг олборлоход төвөгтэй гэдэг утгаараа ихэнх нь ашиглаж чаддагүй бөгөөд өнөөгийн зах зээлийн 95 хувийг Хятад дангаараа атгаж байдаг гэдгээрээ үнэхээр газар дээрх луу билээ. Энэ элементийг цэрэг дайны технологид ашиглаагүй бол  бөмбөгдөгч онгоц, нисгэгчгүй нислэгийн аппарат, компьютерийн удирдлагын төхөөрөмжүүд байхгүй байхсан. Тиймээс ийм үнэт ашигт малтмалын үйлдвэрлэлд нэг орон дангаараа монополь байна гэдэг бусад улсын хувьд “түгшүүрийн дохио” болох нь аргагүй.

.

АНУ их хэмжээний хөрөнгө хаяж байгаа цэргийн шинэ техникүүд ч газрын ховор элементээс ихээхэн хэмжээгээр хамаарна. Дан ганц Хятад ч биш том орнуудын стратегийн “пуужинг”-ийн гол түлш нь болохоор бүс нутагтаа төдийгүй тив, дэлхий дэх чухал нөлөөлөл нь газрын ховор элемент.  Энэ ховор элементүүдэд лантан, цери, празеодим, неодим, проимети, самари, европи, гадалони, терби, диспрози, гольми, эрби, тули,  иттерби, лютеци гэсэн лантаноидууд болон иттри, сканди багтдаг гэсэн тайлбар байхыг харлаа. Мэргэжлийн хүнээс бусад нь тэр бүрий цээжлээд байхааргүй. Дулаан, цахилгааныг төгс дамжуулдаг ижил шинж чанараараа ижил болоод зогсохгүй өөр өөрийн үл давтагдах шинж чанарууд нь ямар ч ашигт малтмалаас төгс давуу байх бололцоог олгодог байх юм.

.

Хүн бүр iPhone, iPod, iPad, ер нь ухаалаг гар утас, таблет, лэптоп компьютерүүд хэрэглэдэг, үгүй дээ л хэрэглэхийг хүсдэг, хавтгай дэлгэцтэй плазма зурагт үзэж эсвэл Toyota Prius, Honda Civic, Insight, Ford Escape, Chevrolet Volt зэрэг гибрид автомашин хөлөглөхийг мөрөөддөг.

.

Тэгвэл энэ 17 бүлэг элемент дулаан, цахилгааны төгс дамжуулагч болж чаддагаараа таны дуу сонсч яваа шүдэнзний хайрцагнаас ч жижигхэн iPod-оос эхлээд дэлхийн нэлээд хэсгийг эрчим хүчээр хангаж буй цөмийн реакторууд хүртэл XXI зууны дэвшилтэт технологийн бүхий л бүтээгдэхүүний салгаж боломгүй нэг бүрэлдэхүүн хэсэг, заримдаа зүрх нь ч болдог байна.

.

Энэ чухал элементүүд Төв Азид хоёрхон улсад бий. Саяхан Афганистанд илэрснээс бүр өмнө Монголд илэрч байжээ. Соц нийгэм задрахаас өмнө энэ ховор элементүүдийн ашиг тусын талаар ойлголт хомсхон байлаа. Оросын геологичид Монголд ийм ховор элементүүд байдаг юм байна гэсхийгээд л өнгөрч. Техник технологийн хурдац эрчимтэй болсны хүчинд сая л нөгөө үл тоогдсон элементийн гайхамшиг дэлгэгдэх нь тэр. Мэдээж манайхан үүнийг боловсруулж чадахгүй. Зардал толгойтой үснээс ч их гарна. Харин хэрэглэгчээ олж нийлүүлж чадвал асар өндөр үнээр экспортолж чадвал ашиг их ашиг олох болно. Хэрэглэгч нь мэдээж АНУ, Япон, Франц, Герман, Солонгос гээд мундахгүй олон. Хөрштэйгөө муудалцахгүйг хүсвэл Хятад руу ч тодорхой хэмжээгээр гаргаж болно. Нутаг дэвсгэрийн маань 60 гаруй хувьд байгаа ховор элемент мөнгөн дүнгээрээ ашиг олоод зогсохгүй техник технологийн асар их дэвшлийг авчирна. Нийт хэмжээг хараахан нарийн тооцож  гаргаагүй байгаа ч хамгийн том нь болох  Өмнөговийн Мушгиа худаг хэмээх орд Өвөрмонголын Баян-Овоогийнхтой бараг дүйцэхүйц буюу 200 сая орчим тонн газрын ховор элементүүд бүхий хүдрийн нөөцтэй гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Алтнаас хэдэн зуу дахин өндөр үнэтэй хойшдоо ч тасралтгүй үнэ нь өсөх энэ баялагаа яаж ашиглах талаар төр “хар хайрцагны бодлого” –доо боловсруулах цаг нь болсон доо.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
XXXX:
za daa manaikh gazriin hovroo barag martsan ni deer dee!! HAMGIIN TOM hereglegch bolokh japan ni arliin oiroltsookh dalain gunii horsnoos 200 jiliin nootsoo olchood hamaagui hyamd uneer olborloj ekhlekh geed l baina.Mon une ni tasraltgui unasaaar baikhad!!!!
2013-06-25
Мэддэг нь мэддэгээ:
Жоохон мэддэг хүн нь бичмээр юмаа. Энэ талаар мэдлэгтэй хүмүүс Монголд бишгүйдээ л бий шүүдээ. Бодит байдлыг шал буруу дүгнэсэн нийтлэл байна.
2013-06-24
Bold.:
Rare earth elements sedveer yadaj l Wikipedia-r orood sudalj ekheltgee 10 jiliin chemical/ khimiin khicheel/ tan' khereg bolokh baikh gej naidya.
2013-06-24
Халтар:
Энэ газрын ховор элементийг зарах бизнесийг Элбэгдорж ерөнхийлөгч дэмжиж хөөцөлдөж байна гэж нэг сонинд бичсэн бна.
2013-06-24
“хар хайрцагны бодлого”:
tiinshdeee manaih eniigee harah estoi “хар хайрцагны бодлого” hovor element uursduuu yalgaj avdaggui ium aa gehed yadaj neeree tuuhiigeer ni gargahad mash ih mungu olno doo
2013-06-24
Халтар:
Энэ газрын ховор элементийг зарах бизнесийг Элбэгдорж ерөнхийлөгч дэмжиж хөөцөлдөж байна гэж нэг сонинд бичсэн бна.