“Монгол 1913 он” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
2013-06-25

Их Британы Газарзүйн нийгэмлэгт хадгалагдаж байсан, дэслэгч Бинстид 1913 онд Монголд авсан 40 гаруй гэрэл зургуудын үзэсгэлэн Үндэсний музейд өнөөдөр 15.00 цагт нээлтээ хйинэ.

Дэслэгч Бинстийд хоёр монгол ламаар газарчлуулан Барга, Хайлаараас аяллаа эхэлжээ. Тэрбээр  Хэрлэн голын хөвөөгөөр явсаар, Өргөө орж, тэндээсээ Ерөө дэх Монголын алтны уурхай хүрээд, Хиагтыг зорьсон байна. Энэ зуураа Сүжигт гүний хошууны сүмд долоо хоног саатсан аж. Тэр тухай тэмдэглэлээ “Халхын тал дахь Ламын хийд дэх амьдрал” хэмээн нэрийдэн хэвлүүлжээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин