Ерөнхийлөгч гуравдугаар сургууль дээр саналаа өгнө
2013-06-25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Санал хураалт 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Тэгвэл Монгол Улсын төрийн гурван өндөрлөг хаана саналаа өгөх тухай мэдээллийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд маргааш 11.40 цагаас Монгол III дунд сургууль дээр саналаа өгөхөөр болжээ. Харин Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургууль дээр байрлаж буй сонгуулийн хэсэгт 10.10 цагт саналаа өгөх бол УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар дүүрэг буюу бидний нэрлэж заншсан Хүүхдийн 100-д байрлах 45 дугаар сургуульд очиж, саналаа өгөх юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин