“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзлаа
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох иргэний хэргийн талаар гарсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 854 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 519 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 563 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг өчигдөр хянан хэлэлцлээ.
Хуралдаанаас хариуцагч “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хүсэлтийг хангахаас татгалзав.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ