Ц.Элбэгдорж илт давуу ялж байна

img

Сонгуулийн ерөнхий хороооны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 1896 хэсгийн хорооноос 1839 хэсгийн хороо мэдээллээ ирүүлээд байна. Нийт 1.229.940 сонгогч саналаа өгснөөс 614.970 сонгогч Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 514.375 сонгогч, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 79.833 сонгогч тус итгэл үзүүлэн саналаа өгөөд байна. Энэхүү саналын тоо цаашид нэмэгдэнэ. Мөн гадаад улсад байгаа сонгогчдын саналыг сая тоолж дууслаа. Гадаадад санал өгсөн иргэдийн тоо нийт 4442 санал ирснээс 2739 Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 1283 сонгогч, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 180 сонгогч тус итгэл үзүүлэн саналаа өгөөд байна.

 Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ